Showing posts with label tech. Show all posts
Showing posts with label tech. Show all posts

Дэлхийн хамгийн хамгийн Laptop

1 comments
1973 онд тухайн үеийн IBM компани "онцгой компьютер, зөөврийн машин" гэсэн төсөл эхлүүлж одоогийн та бидны сайн мэдэх нөүтбүүк гарсан түүхтэй юм байна. Албан ёсноор хамгийн анхны зөөврийн компюьтер буюу laptop нь "IBM 5100" гэсэн нэртэйгээр 1975 оны 9 сард буюу төсөл эхэлснээс 2 жилийн дараа, анхны IMB PC буюу персональ компьютер гарснаас 6 жилийн дараа гарсан байна. Анхны зөөврийн компюьтер нь 16BIT CPU, 25kg, 16 KB, 32 KB, 48 KB, 64 KB гэсэн сонголт бүхий хард дисктэйгээр $8,975 - $19,975 -н хооронд худалдаалагдаж байжээ.

Intel компаний Монгол даx төлөөлөгч

0 comments
Бид бүхний мэргэжлээс шалтгаалаад дэлхийн томоохон компани гэхээр өөр өөр компаниуд буудаг байх л даа. Надад л лав Microsoft, Dell, Intel, Google, Yahoo гээд л бууж байна магадгүй би уул уурхайн мэргэжилтэй байсан бол нөгөө нэг Рио тинто энэ тэр гээд л буух байсан биз. Өмнө нь Microsoft -н сертификат олгодог юу билээ нэг газар, MCS, Summit 2-г л Dell-н албан ёсны борлуулагч гээд рекламдаад байхаар нь аль нь юм бол доо хоёулаа юм байхдаа гээдгээс өөр гадны томоохон компаниудын Монгол дах албан ёсны гэх зүйл мэдэхгүй л юм.

Windows7-н санаа хэнийх вэ?

1 comments
Windows7 нилээд их хүлээлтийн дунд тун удахгүй 8 хоногийн дараа албан ёсоор худалдаан гарах гэж байна. Мэдээж ямар нэгэн зүйлд сайн муу гэсэн тал байж л таараа ямартай ч байсан ажиллагаа, аюулгүй байдал энэ тэрүүгээрээ өмхөн хувилбар болох Windows Vista –с хавигүй илүү гэгдэж олон арван туршилтаар ч түүнийгээ батлаад байгаа.

Монгол авъяас

3 comments
Сүүлийн үед Монгол гэдэг нэр дэлхий даяар цуурайтаж байна гэж болно. Олимпын гурван алт хоёр мөнгөн медаль, Жудо-н дэлхийн аврага, Боксын дэлхийн аврага, 17 настай хүү бокс яаж тоглохыг зааж насанд хүрэгчдын мөнгөн медаль, НҮБ-н нарын бичгийн дарга Монголд, Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд Монголд, дэлхийд эхний 10 -д багтах ашигт малтмалын орд түүнийг тойрсон асуудлууд гээд л Монгол гэдэг нэр дэлхий даяр яригдаж байна. Манайхан Монгол хүн оюуны потенциал сайтай Монгол гень давуу гэж ярих дуртай.

"Googlepedia" бүх л зүйлийн нэвтэрхий толь

3 comments
Сайт хэсэж яваад энэ мэдээг харчаад эхлээд жаахан гайхлаа. Учир нь www.wikipedia.com дэлхийн нэвтэрхий толь гэж хэлж болохоор маш их мэдээллийг өөртөө агуулж чадсан гайхалтай сайт байдгийг та бүгд сайн мэдэх байх. Тэгвэл цаана чинь "googlepedia" гээд гаргацан явж байгаам байна ш дээ сая л олж мэдлээ гэхдээ арай ч шууд сайт хийчээгүй байна аа одоогоор firefox, chrome дээр нэмэлтээр plugin буюу Add-ons -р суулгаад www.google.com -с хайх зүйлээ хайхад таны хайлтын баруун хэсэгт (доор зурган дээр байгаа) тухайн хайж байгаа зүйлийн тань дэлгэрэнгүй мэдээлэл таны сонгосон хэлээр гарч ирнэ.

"Windows7" чадах уу?

2 comments
Microsoft компанийн захирал дэлхийн хамгийн баян хүн Bill Gates гэхээр танихгүй хүн байхгүй байлгүй дээ. Хамгийн анх Bill Gates гэж азтай, чадвартай нөхөр хэдэн чадварлаг хамтрагчдынхаа хамтаар 1985 оны 11-р сард MS-DOS үйлдлийн системийг гаргаж байсан байна. Тэгвэл одоо мань залуу дэлхийн хамгийн баян хүн болж чаджээ 20н хэдхэн жилийн дараа шүү үнэхээр гайхалтай харин Microsoft компани нь 2009 оны байдлаар дэлхийн 100-д оронд 93000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна гэж бодхоор бас л гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга даа.

Touch Screen

0 comments
Техник технологи хөгжихийн хэрээр компьютерийн хөгжил илүү хурдан, илүү овор хэмжээ багатай байх талруугаа хөгжсөөр л. Харин хүмүүсийн хэрэглээ хаашаа хөгжөөд байна аа мэдээж хурдтай, авсаархан мөн дээр нь хэрэглэхэд хялбар олон үйлдэл хийгээд байхааргүй байхыг шаардаж байна. Тэр ёсоор ч сүүлийн үед хүчээ аваад байгаа технологи бол Touch Screen буюу хуруугаараа болон тусгай зориулалтын үзгээр дэлгэцэн дээр дарж үйлдэл хийх. Товчихондоо энэ юм.

Электрон тамхи хаана ч татаж болно

2 comments
Өнөөдөр хаа сайгүй л тамхи татсан хүмүүс. Өглөө гараад ажилруугаа алхаж байхад жаахан 10 жилийн хүүхдүүд дэлгүүрийн урд тамхилаад, эсвал РС тоголоомын үүдэнд нээгдэхийг нь сахиад зогсож байх нь энгийн л үзэгдэл болжээ. Нөгөө л үлиг болсон “Тамхи орчныг хордуулна”, “тамхи таван насны дайсан”, энд тамхигүй орчин гэсэн наалт гэсэн ч нэмэр алга бүүр сүүлдээ эмнэлэгүүд дээр тамхи татаад ирүү ам нь аймшигийн болцон зураг тэглээ гээд тамхинаас гарсан хүн ховор байх аа. Энийг мэдэхгүй болоод хүмүүс тамхи татаад байдаг юм биш л дээ.

Компьютерийнхаа хурдыг нэмэгдүүлэх арга

2 comments

Үнэндээ бол хурдыг нь нэмэгдүүлэх биш хэвийн, ажиллах ёстой хурдаар нь ашиглах гэмээр юмуу даа. Эхлээд компьютерийн хурдад юу нөлөөтэй талаар товч дуръя. Компьютерийн хурд гэхээр хуучин RAM, CPU хоёр л гэж ойлгодог байлаа. Мэдээж энэ 2 маань гол цөм нь мөн л дөө. Нэг хэсэг CPU (төв процессор)–н хурдыг нэмэгдүүлэх тал дээр дэлхийн төв процессор үйлдвэрлэдэг томоохон компаниуд хамаг анхаарлаа хандуулж ажилласан билээ. Үүний ч үр дүнд хуучин ганц дангаар ажилладаг байсан процессорууд маань өнөөдөр 2, 4 цөмтэй болж худалдаанд гараад байна.

Apple IPod Nano

2 comments
Apple компанийг та бүхэн тансаг чамин шийдэлтэй дизайн, түүндээ таарсан чанартай бүтээгдэхүүн гаргадаг гэдгээр нь андахгүй билээ. IPod гэхээр бүүрч сайн мэдэж байгаа байлгүй. Хамгийн анх Apple компани 2001 оны 10-р сарын 23 нд IPod Classic 5,10GB гэж гаргаж байсан одоо тэгвэл чихэвчний хөгжмийн зах зээлийг бүрэн эзэгнэж чаджээ. Бид л MP3 гээд байдгаас биш тэр MP3 нь хужаа нар л хийгээд манайд шахчидгаас биш бусад оронд бараг байдаггүй юм шиг байа лээ ш дээ. Өнөөдрийн байдлаар IPod shuffle, IPod Nano, IPod Classic, IPod Touch гэсэн 5 өөр загвар, үзүүлттэй худалдаалагдаж байна.

Google Chrome 3.0

2 comments
Google компани Chrome -н сайжруулсан хувилбар Google Chrome 3.0 аа шинээр гаргажээ. Жаал тест хийж үзлээ дажгүй л юм гэхдээ л Firefox Mozilla-г бүрэн орлож чадахгүй л байгаам даа. Сая харин нэг хэсэг Firefox Mozilla 3.5 нь харин дургүй хүргээд. Эхэлж ачаалахдаа мангар удаад дээрээс нь юм хийж байхад нэгт л гацаад байнэ лээ. Тэгэхээр нь 3.0.14-г нь суулгацан одоо зүгээр л байна. Харин тэртээ тэргүй интернэтийн акул Google одоо интернэт хөтөч гаргаад тэрийгээ хөгжүүлээд байдаг нь ямар учиртай юм бол доо. Илүү л ажил баймаар юм тэглээ гээд өрсөлдөөн нэмэгдэж хэрэглэгч бид нарт л сонголт нэмэгдэж чанартай бүтээгдэхүүн хэрэглээд сайн л биз дээ тэ.

© 2009 Like Something