Showing posts with label photo. Show all posts
Showing posts with label photo. Show all posts

Google Тайван

1 comments
Өмнө нь Washington D.C -д байрлах Google -н оффисын зургийг оруулж байсан бол энэ удаад Taiwan-ны Taipei-д байрлах салбарых нь зургийг оруулж байна. Энэ зургуудыг харахаар бүүр атаархаад байхын. Манай нөгөө нэг Монголдоо л анхдагч гэж хэлэх дуртай компаниуд оффис-оо нэг иймэрхүү байдлаар тохьжуулахгүй юм байхдаа тэгвэл "Монголдоо л анхдагч" гэхээр зүйл ховордоод байхад ёстой нэг ярих зүйл болно доо за за олон таван үгээр яахуу зургаа үзэцгээе.

Цүнхэн дотор ...

2 comments
"Цүнх" ямар нь зохиосон юм бол доо. Сонирхоод нэт ухтал анхны цүнх 1630 онд хийгдсэн гэсэн мэдээ байна бас л урт настай эд байна шүү. Гэвч Margaret E. Knight гэгч бүсгүй 1972 оны 2-р сарын 20 нд хүнсний мухлагт зориулсан цаасан цүнхээр(одоогийн цаасан уут л юм шиг байгаам) патент авч байсан байна. Тэгвэл одоо хүн бүхний өдөр тутмын зайлшгүй хэрэглээний нэг болж чаджээ. Тэр тусмаа эмэгтэй хүний хэрэглээ төдийгүй гангараа болсон. Тэгвэл арван жилд байхдаа охидын цүнхийг тоголоомоор ч юм уу өдөөд ч байгаам уу ямар ч л байсан булааж байгаагүй эрэгтэй хүүхэд байхгүй байх гэж бодож байна.

Google - Washington D.C

1 comments
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүгэе. Шинэ 7 хоног эхлээд бүгд л ажлийн эхний өдрөө эрч хүчээр дүүрэн ажлаа эхэлж байгаа байх. Өмнө нь Google компаний Switzerland -н Zurich хотын оффис -н зургийг үзүүлж байсан. Тэгвэл энэ удаад та бүгдэд Google-н "Washington D.C." дэх оффис-н зургийг үзүүлье. Google-н салбар бүр нь тухайн орны болон өөрийн онцлогтоо тохируулан оффис-оо ажилчдынхаа тав тухтай байдалд нийцүүлэн тохьжуулдаг нь нэгэнт уламжлал болжээ.

Google-н ЛОГО

1 comments
Google гэхээр л хүн бүхний толгойд хамгийн түрүүнд www.google.com буюу дэлхийн хамгийн хүчирхэг хайлтын систем ордог. 2009 оны 6-р сарын 30-ны байдлаар дэлхийн нийт хүн амын 1,668,870,408 нь интернэтийг ямар нэгэн байдлаар ажил амьдралдаа ашигладаг гэсэн судалгаа байдгаас www.google.com хайлтын сайтруу өдөрт дунджаар 500 сая хандалт хийгддэг байна. www.google.com вэб сайт нь тун энгийн үндсэндээ Google-н лого, текст бичих хэсэг, баталгаажуулах товч -с бүрддэг ашиглахад маш хялбар.

Laptop-н гангараа

2 comments
БЛОГ-той болохоосоо өмнө Laptop-ныхаа ард гоё гоё зурагнууд наасан мэдээ уншиж байсан юм харин одоо тэр мэдээг БЛОГ дээрээ оруулъя гэж бодоод хайсан чинь эрээд олсонгүй гэхдээ өөр хэдэн зураг оруулъя. Гадаа цас ороод гоё байна оо шороо тоос нь арилаад даанч утааны улирал эхлэх нь дээ. Хүмүүс намрын гангараагаа өвлийнхөөр солих болж байна даа хэрэв та Laptop -той бол муу Laptop-оо ч гэсэн гоёорой.

Монгол авъяас

3 comments
Сүүлийн үед Монгол гэдэг нэр дэлхий даяар цуурайтаж байна гэж болно. Олимпын гурван алт хоёр мөнгөн медаль, Жудо-н дэлхийн аврага, Боксын дэлхийн аврага, 17 настай хүү бокс яаж тоглохыг зааж насанд хүрэгчдын мөнгөн медаль, НҮБ-н нарын бичгийн дарга Монголд, Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд Монголд, дэлхийд эхний 10 -д багтах ашигт малтмалын орд түүнийг тойрсон асуудлууд гээд л Монгол гэдэг нэр дэлхий даяр яригдаж байна. Манайхан Монгол хүн оюуны потенциал сайтай Монгол гень давуу гэж ярих дуртай.

Ажил уу гэр үү - 2

3 comments
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өмнө нь "Ажил уу гэр үү -1" - ээрээ Facebook -н оффис-г үзүүлж байсан. Тэгвэл одоо "Ажил уу гэр үү-2" -р та бүхэнд дэлхийн интернэтийн акул ажлийн байраа ажилчдыхаа тав тухтай байдалд тохируулан маш гайхалтайгаар тохьжуулж чадсан нэг компаний оффисыг үзүүлье. Энэ бол мэдээж Google зөвхөн өөрийнхөө оффис-г тохьжуулаад зогсоогүй бусад тухайн салбартаа тэргүүлэгч компаниудыг өөрийн ажлийн байраа анхаарах хандлагыг нь нэмэгдүүлж чадсан юм.

Шидэт нүд

4 comments
3а нөгөө ажил явж өгдөггүй үе тань болчихсон уу? тэгвэл таньд Stereogram зургийг үзэж толгойгоо сэргээж авахыг санал болгож байна. 10 жилд байхад МАТЕМАТИК сонингийн ард гардаг байсан даа сайндаа ч биш Stereogram зургийн нь харах гэж дараагийн дугаарыг нь тэсэн ядан хүлээдэг байж билээ. Эхлээд харах гэж нулимсаа гартал ширтээд ч харж бардаггүй байж билээ харин нэг өглөө санаандгүй байдлаар олж харж сурсан шүү.

Саnon-ны буруу юу байхав

0 comments
Сүүн тэжээлтэн амьтад дотроос хүн ер нь хамгийн сониуч зантай нь байх аа. Хийхгүй, сэтгэхгүй, оролдож үзэхгүй зүйл гэж алгаа. Тэр тундаа өөрөө туршиж үзэж байж л санаа амардаг хүмүүс цөөнгүй. Тэглээ гээд муудах зүйл юу байна “мянга сонсохоор нэг үз” гэдэг үг байна харин ч шинийг нээж бас нэгэн гайхамшгийг бүтээхийг хэн байг гэхэв. Гэхдээ л аймшгийн кинон дээр муухай дугараад л тийшээ очиж болохгүйг дээр мэдсээр байж л очоод янз бүрийн юм болчидог ш дээ тэр бол дэмий шүү хэхэ. Өмнө нь сайтуураар хэсч байхдаа office дээрээ ганцаараа үлдсэн байхдаа canon-г ашиглан зүггүйтэж байгаа зурагнуудтай таарж байсан байлгүй.

Facebook–н office

2 comments
Хүн өдөрт 24н цагийн 8-г унтаж, 1-2 цагийг ажил гэр хоёрын замд өнгөрөөдөг. Үлдсэн 14 цагийн унданы цагийг оруулаад хамгийн багадаа 9 цагийг ажил дээрээ өнгөрөөнө. Харин үлдсэн 5 цагийг нь ажлаас бусад зүйлд зарцуулдаг. Тиймээс ч ажлийн байрыг 2 дахь гэр гэдэг байх. Хүн өөрийн гэрээ өөртөө тохируулан засч янзлаад байж болдог харин ажлийн байраа төдийлэн тэгээд байх боломжгүй юм. Тиймээс хүн амьдралынхаа гуравны нэгийг өнгөруулж буй ажлийн байр нь гэрээс нь туталгүй тав тухтай байх ёстой байх л даа. Энэ нь наана даж ачилчдын ажлаа хийх дур сонирхол, урам зориг, эрч хүч цаанадаж аливаа албан газрын хамгийн чухал зүйл хүн түүний эрүүл мэнд, ажлийн бүтээмж мөн цаашид өсөн дэвжих нэг түлхүүр нь гэж бодож байна.

© 2009 Like Something