Showing posts with label info. Show all posts
Showing posts with label info. Show all posts

Цүнхэн дотор ...

2 comments
"Цүнх" ямар нь зохиосон юм бол доо. Сонирхоод нэт ухтал анхны цүнх 1630 онд хийгдсэн гэсэн мэдээ байна бас л урт настай эд байна шүү. Гэвч Margaret E. Knight гэгч бүсгүй 1972 оны 2-р сарын 20 нд хүнсний мухлагт зориулсан цаасан цүнхээр(одоогийн цаасан уут л юм шиг байгаам) патент авч байсан байна. Тэгвэл одоо хүн бүхний өдөр тутмын зайлшгүй хэрэглээний нэг болж чаджээ. Тэр тусмаа эмэгтэй хүний хэрэглээ төдийгүй гангараа болсон. Тэгвэл арван жилд байхдаа охидын цүнхийг тоголоомоор ч юм уу өдөөд ч байгаам уу ямар ч л байсан булааж байгаагүй эрэгтэй хүүхэд байхгүй байх гэж бодож байна.

Моби тэмүүлэл

0 comments
Манайхан "Мобиком" гэдэг нэртэй танилцаснаас хойш арав гаран жилийг ардаа орхижээ. Юм хийж байгаа хүнийг сайн муу аль аль нь дагаж байдгаас хойш энэ хугацаанд янз бүрийн л зүйл яригдаж байсан. Ямартай ч одоо утасгүйгээр ажил амьдралыг төсөөлөхөд бэрх болжээ. Нэгэнт Монголдоо л №1 үүрэн холбооны компанийн хувьд сүүлийн үед ард иргэд, нийгэмд чигэлсэн олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Эдний нэг нь "МОБИ ТЭМҮҮЛЭЛ" төсөл 2009-10-23 нд нээлтээ хийсэн байна.

БЛОГ-оо гангалъя

2 comments
Та бүхэнд намрын налгар өдрийн мэндийг хүргэе.
Намрын шар нар над дээр, чам дээр тусна...
Найган найгах улиралд нь бид бас найганаа...
намрын налгар өдрүүд ээ гэдэг байх аа харин тэр өдрүүд нь хаана ч байгаа гэнт л цас орж хүйтрээд өвөл болох нь тэр. Дээрээс нь энэ зуун зовлонгийн зам (зуун айлын зам л даа өчигдөр TV5-р "Зуун айлын зуун зовлон" гэдэг цуврал нэвтрүүлэг үзээд) хэзээ дуусах юм бол доо төв зам ачааллаа даахаа байлаа орой ажлаасаа харих гэж түгжрэл гэж там дунд нь ороод яг таг гацах юм.

Google-н ЛОГО

1 comments
Google гэхээр л хүн бүхний толгойд хамгийн түрүүнд www.google.com буюу дэлхийн хамгийн хүчирхэг хайлтын систем ордог. 2009 оны 6-р сарын 30-ны байдлаар дэлхийн нийт хүн амын 1,668,870,408 нь интернэтийг ямар нэгэн байдлаар ажил амьдралдаа ашигладаг гэсэн судалгаа байдгаас www.google.com хайлтын сайтруу өдөрт дунджаар 500 сая хандалт хийгддэг байна. www.google.com вэб сайт нь тун энгийн үндсэндээ Google-н лого, текст бичих хэсэг, баталгаажуулах товч -с бүрддэг ашиглахад маш хялбар.

Монгол авъяас

3 comments
Сүүлийн үед Монгол гэдэг нэр дэлхий даяар цуурайтаж байна гэж болно. Олимпын гурван алт хоёр мөнгөн медаль, Жудо-н дэлхийн аврага, Боксын дэлхийн аврага, 17 настай хүү бокс яаж тоглохыг зааж насанд хүрэгчдын мөнгөн медаль, НҮБ-н нарын бичгийн дарга Монголд, Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд Монголд, дэлхийд эхний 10 -д багтах ашигт малтмалын орд түүнийг тойрсон асуудлууд гээд л Монгол гэдэг нэр дэлхий даяр яригдаж байна. Манайхан Монгол хүн оюуны потенциал сайтай Монгол гень давуу гэж ярих дуртай.

© 2009 Like Something