Showing posts with label blog. Show all posts
Showing posts with label blog. Show all posts

БЛОГ-оо гангалъя

2 comments
Та бүхэнд намрын налгар өдрийн мэндийг хүргэе.
Намрын шар нар над дээр, чам дээр тусна...
Найган найгах улиралд нь бид бас найганаа...
намрын налгар өдрүүд ээ гэдэг байх аа харин тэр өдрүүд нь хаана ч байгаа гэнт л цас орж хүйтрээд өвөл болох нь тэр. Дээрээс нь энэ зуун зовлонгийн зам (зуун айлын зам л даа өчигдөр TV5-р "Зуун айлын зуун зовлон" гэдэг цуврал нэвтрүүлэг үзээд) хэзээ дуусах юм бол доо төв зам ачааллаа даахаа байлаа орой ажлаасаа харих гэж түгжрэл гэж там дунд нь ороод яг таг гацах юм.

Твиттерийн хамгийн хөгжилтэй 10 хүн

0 comments
Манай интернэт хэрэглэгчдийн дунд нэг хэсэг hi5 моодонд ороод байсан бол сүүлийн үед олон янзын илүү дутуу зүйлгүй 140 тэмдэгтэд багтаан өөрийн юу хийж байгааг хэлэх, бусдын юу хийж юу хэлж байгааг мэдэх боломжтой мөн юу хүссэнээ жиргээд байж болох twitter моодонд ороод байна. Мэдээллийг маш түргэн товч байдлаар авч, тарааж болох энэхүү сайт нь тэгвэл манайд ч биш дэлхий нийтийн анхаарлыг татаж маш олон хүмүүс хэрэглэдэг болжээ.

Зургандаа жааз хийе

0 comments
Ямар нэгэн зүйл биччээд түүнийгээ БЛОГ дээр гэлтгүй ер нь вэб дээр оруулахад нэр өгөх, тухайн бичлэгтэй тохирсон зураг (хүн харахад шууд сонирхлыг нь татахуйц улмаар тухайн бичлэгийг унших ) оруулах нь бас нэгэн чухал хэсэг шүү. Тэгвэл одоо Google БЛОГ-дээр (би бичлэгийн ICON гээд нэр өгчье) бичлэгийн ICON –г яаж жаазанд хийсэн юм шиг сонирхолтой хүрээтэй болгох талаар товч танилцуулъя. Зарим нэг гял цал болсон өнгө үзэмж сайтай БЛОГ-ууд байдаг даа тэд нар бичлэгийн ICON –оо бас ийм болгочуул бүүрч гоё харагдана гэж бодож байна бас заавал гял цал гэлтгүй энгийн жааз хийгээд ч тавьж болно ш дээ.

© 2009 Like Something