
Таньд хэрэгтэй зүйлс:
1. Гэгээлэг өнгийн жижиг алчуур 2
2. Үсний лак
3. Сав суулга угаах шингэн
4. Байгалийн Алкохол архи, дарс байж болно
5. Сүү
6. Цагаан цуу
7. Эрдэнэшишийн цардуул
8. Зөөлөн үстэй шүдний сойз
9. Нойтон салфетка
За эдгээр зүйлс хэрэг болно. Хөөх зөндөө их болчихлоо шүү. Одоо эдгээрээ ямар дарааллаар яаж ашиглах талаар үзүүле.
1. Эхлээд алчуураа БЭХ болсон хэсгийнхээ доор тавьж бусад хэсгээс тусгаарлана. Нөгөө алчуураа бага зэрэг чийглээд БЭХ-ээ чийглэж дэвтээнэ. Мөн нойтон салфеткаараа зөөлөн дарж аль болох БЭХ-г шингээж авна.
2. Одоо Үсний лак-аа БЭХ-н дээрээ шүршинэ. Даавуугаараа зөөлөн дарж арчина.
3. Сав суулга угаах шингэн хийсэн усанд даавуугаа дүрээд бас дахин зөөлөн дарж сайтар арчина.
4. Дараагаар нь сүүндээ толбо болсон хэсгээ дүрж ойролцоогоор 1 цаг болгоно.
5. Гурилаа цагаан цуугаар зуурж сойзоор зөөлөн үрнэ.
6. Хамгийн суулд БЭХ-н дээрээ Алкохол тусаагаад нойтон салфеткаараа жаал арчиж байгаад угаалгын машиндаа аваачаад хийчих төд удалгүй таны хувцас БЭХ-нээсээ салж таны санаа амрах нь тэр дээ.
За таньд амжилт хүсье одоо ямарч байсан өөрийн дуртай хувцасаа БЭХ-нээс салгаж чадхаар болсон гэж найдаж байна. Сүүлд нь хэлхэд интернэт-д баяраллаа.
Ер нь заримдаа надаас хүмүүс юм асуухаар нь шууд л Google-г хэлээд өгчихдийн зарим нь жаахан дургуй нь хүрдэг л байх гэхдээ интернэт маш хурдацтай хөгжиж буй өнөө үед интернэт-д байхгүй юм гэж үгүй болжээ гэж гэхдээ мэдээж нөгөө ЛАНГУГ асуудал шүү.
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа
жиргэе | Home
1 comments:
Хэрэгтэй бичлэг байна. Миний бас нэг гайгүй цамцны ханцуй дээр толботой болчихоод бас нээрв барагдаад байгаа юм.
Post a Comment