Ус цэцэг хоёр



Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний vед сайхан найзууд шиг vерхэж байлаа. Мэдээж бие бие танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маших аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан vнэрээ тал бvр лvv цацан " Энэ сайхан vнэрийг ус чамдаа л зориулья" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр нь ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггvй байв. Гэтэл цэцэг иймэрхvv байдалд огтхон ч дасаагvй байлаа.
Цэцэг усанд,
-Би чамд хайртай, гэхэд ус,
-Би ч гэсэн чамд хайртай гэв.

Цаг хугацаа өнгөрсөөр л ... Цэцэг дахиад л
-Би чамд хайртай гэв. Ус:
-Би ч бас гэлээ.

Цэцэг тэвчээртэй хvлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан vнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан vнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,
-Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.

Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хvндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, vзvvр нь шарлаж эхлэв.
Ус хайртынхаа толгойг нь тvшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг vхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хvчээ шавхан тойлгойгоо өндийлгөн усанд,
-Би чамд vнэн сэтгэлээсээ хайртай гэв.
Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг vзээд,
-Биеийн байдал найдваргvй. Тvvний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг нь асуув.

Эмч ус руу их л нухацтай харснаа,
-Тvvнд ямарч өвчин байхгvй. Тvvнийг огтхон ч услаагvй байна гэв. Ус "Зөвхөн би чамд хайртай" гэдэг vгээр хайраа илэрхийлж болдоггvйг ойлгожээ.

Хорвоогийн хамгийн сайн сайхан зүйлсийг харж, сонсож ч биш харин  зүрхээрээ л мэдэрч болно. Хелен Келлер

The best and most beautiful things in the world cannot be seen or even touched. They must be felt with the heart. Helen Keller








Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Ус цэцэг хоёржиргэе | Home

0 comments:

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something