Оо (нойл биш шүү)-р юу хийх вэ?

0 comments
Оо -р юу хийж болох вэ?. Дайн тулаанд явж байгаа цэргүүд өлсөхдөө иддэг байсан гэж жаахан байхдаа сонсож л байсан юм байна. Мөн дээр нь зурагдаад сайн гарахгүй байгаа CD-г Оо түрхэж байгаад хуруугаараа жаал үрж үрж оогоо угаагаад уншуулахад арай л дээр болдог. Бас LCD шингэн кристал дэлгэцийг хүмүүс санаандгүй бал эсвэл шовx үзүүртэй зүйлсээр зурчихдаг шүү дээ тэгвэл тэрийг нь бас оо түрхээд арчихад зурагдсан хэсэг нь багасна.

Саnon-ны буруу юу байхав

0 comments
Сүүн тэжээлтэн амьтад дотроос хүн ер нь хамгийн сониуч зантай нь байх аа. Хийхгүй, сэтгэхгүй, оролдож үзэхгүй зүйл гэж алгаа. Тэр тундаа өөрөө туршиж үзэж байж л санаа амардаг хүмүүс цөөнгүй. Тэглээ гээд муудах зүйл юу байна “мянга сонсохоор нэг үз” гэдэг үг байна харин ч шинийг нээж бас нэгэн гайхамшгийг бүтээхийг хэн байг гэхэв. Гэхдээ л аймшгийн кинон дээр муухай дугараад л тийшээ очиж болохгүйг дээр мэдсээр байж л очоод янз бүрийн юм болчидог ш дээ тэр бол дэмий шүү хэхэ. Өмнө нь сайтуураар хэсч байхдаа office дээрээ ганцаараа үлдсэн байхдаа canon-г ашиглан зүггүйтэж байгаа зурагнуудтай таарж байсан байлгүй.

Компьютерийнхаа хурдыг нэмэгдүүлэх арга

2 comments

Үнэндээ бол хурдыг нь нэмэгдүүлэх биш хэвийн, ажиллах ёстой хурдаар нь ашиглах гэмээр юмуу даа. Эхлээд компьютерийн хурдад юу нөлөөтэй талаар товч дуръя. Компьютерийн хурд гэхээр хуучин RAM, CPU хоёр л гэж ойлгодог байлаа. Мэдээж энэ 2 маань гол цөм нь мөн л дөө. Нэг хэсэг CPU (төв процессор)–н хурдыг нэмэгдүүлэх тал дээр дэлхийн төв процессор үйлдвэрлэдэг томоохон компаниуд хамаг анхаарлаа хандуулж ажилласан билээ. Үүний ч үр дүнд хуучин ганц дангаар ажилладаг байсан процессорууд маань өнөөдөр 2, 4 цөмтэй болж худалдаанд гараад байна.

Apple IPod Nano

2 comments
Apple компанийг та бүхэн тансаг чамин шийдэлтэй дизайн, түүндээ таарсан чанартай бүтээгдэхүүн гаргадаг гэдгээр нь андахгүй билээ. IPod гэхээр бүүрч сайн мэдэж байгаа байлгүй. Хамгийн анх Apple компани 2001 оны 10-р сарын 23 нд IPod Classic 5,10GB гэж гаргаж байсан одоо тэгвэл чихэвчний хөгжмийн зах зээлийг бүрэн эзэгнэж чаджээ. Бид л MP3 гээд байдгаас биш тэр MP3 нь хужаа нар л хийгээд манайд шахчидгаас биш бусад оронд бараг байдаггүй юм шиг байа лээ ш дээ. Өнөөдрийн байдлаар IPod shuffle, IPod Nano, IPod Classic, IPod Touch гэсэн 5 өөр загвар, үзүүлттэй худалдаалагдаж байна.

Facebook–н office

2 comments
Хүн өдөрт 24н цагийн 8-г унтаж, 1-2 цагийг ажил гэр хоёрын замд өнгөрөөдөг. Үлдсэн 14 цагийн унданы цагийг оруулаад хамгийн багадаа 9 цагийг ажил дээрээ өнгөрөөнө. Харин үлдсэн 5 цагийг нь ажлаас бусад зүйлд зарцуулдаг. Тиймээс ч ажлийн байрыг 2 дахь гэр гэдэг байх. Хүн өөрийн гэрээ өөртөө тохируулан засч янзлаад байж болдог харин ажлийн байраа төдийлэн тэгээд байх боломжгүй юм. Тиймээс хүн амьдралынхаа гуравны нэгийг өнгөруулж буй ажлийн байр нь гэрээс нь туталгүй тав тухтай байх ёстой байх л даа. Энэ нь наана даж ачилчдын ажлаа хийх дур сонирхол, урам зориг, эрч хүч цаанадаж аливаа албан газрын хамгийн чухал зүйл хүн түүний эрүүл мэнд, ажлийн бүтээмж мөн цаашид өсөн дэвжих нэг түлхүүр нь гэж бодож байна.

Google Chrome 3.0

2 comments
Google компани Chrome -н сайжруулсан хувилбар Google Chrome 3.0 аа шинээр гаргажээ. Жаал тест хийж үзлээ дажгүй л юм гэхдээ л Firefox Mozilla-г бүрэн орлож чадахгүй л байгаам даа. Сая харин нэг хэсэг Firefox Mozilla 3.5 нь харин дургүй хүргээд. Эхэлж ачаалахдаа мангар удаад дээрээс нь юм хийж байхад нэгт л гацаад байнэ лээ. Тэгэхээр нь 3.0.14-г нь суулгацан одоо зүгээр л байна. Харин тэртээ тэргүй интернэтийн акул Google одоо интернэт хөтөч гаргаад тэрийгээ хөгжүүлээд байдаг нь ямар учиртай юм бол доо. Илүү л ажил баймаар юм тэглээ гээд өрсөлдөөн нэмэгдэж хэрэглэгч бид нарт л сонголт нэмэгдэж чанартай бүтээгдэхүүн хэрэглээд сайн л биз дээ тэ.

Хайртдаа барих бэлэг

3 comments
Хүнийг бусад амьтдаас ялгаж байдаг нэг зүйл нь сэтгэн бодож чадвар үнэхээр л хэдэн тэр бум хүмүүс дотроос сэтгэхгүй гарахгүй зүйл гэж алгаа. Саяхан нэг сайт хэсэж яваад гайхалтай бэлэг, бүтээл, хоол, цэцэг, аль нь гэмээр юм дээ нэг зүйл оллоо. Ямартай ч байсан нөгөө л нэг олон баяруудаар торт, араас нь цэцэг гэсээр нэгэн хэвийн зүйлээ эвдэж хайртай хүндээ эсвэл найрах гэж байгаа бүсгүйдээ, залуудаа бас сюрпрайс барьмаар санагдсан хэнд ч яахав дээ энэ зүйлийг хийгээд өгөхөд “ОК” гэсэн үнэлгээ авна гэдэгт бат итгэлтэй байна. Өөр бас яаж ашиглах вэ?. Та юуны талаар яриад байгаад ойлгосон биз дээ мэдээж энэ бол торт дээр нь цэцэг.

Widget хийж чадхаар боллоо

0 comments
Google blogger маань 10н жилийнхээ ойн хүрээнд маш их сонирхолтой зүйлүүдийг гаргаж бидэнд бэлэг барьж байгаа билээ. Тэдний нэг нь би өмнө нь бичиж байсан даа “нэгэн тэнгэрийн доор” гээд блогчид болон уншигчдыг маань илүү нийгэмрүү чиглүүлсэн widget, бичлэгийн read more-г илүү хялбар болгож өгсөн тэгвэл одоо бүүр гоё нэг юм хэлье.Одоо бид нар өөрийн блог-оо widget болгон facebook, igoogle, myspace, twitter, wordpress болон бусад сайтууд дээр оруулах боломжтой болгож өгсөн байна. Бид өмнө нь бэлэн хийсэн янз бүрийн widget-г блог дээрээ оруулдаг байсан бол одоо өөрсдөө http://www.widgetbox.com –н туслалцаатайгаар блогийнхоо бичлэгүүдийг харуулсан widget хийж тэрийгээ блог дээрээ оруулах

Хувцсан дээрх БЭХ-ийг яаж арилгах вэ?

1 comments
Өнгөрсөн 7 хоногт ганц цайны цамцаа БЭХ-ны толботой болгоод хаясоон тэгээд хэсэг л хямарлаа хэхэ. Эхлээд угаалгын нунтаг баахан хийж байгаад угааж үзлээ яадаг ч үгүй шүү. Ямар хутгаар хусалтай биш дээ сүүлдээ аргаа бараад дээр нь ярлик оёдог ч юм уу гэж бодож байлаа ш дээ. Тэгсэн харин интернэт санаанд ороод шууд л “how to remove ink from clothes” гээд google-дсэн чинь зөндөө гараад ирдийм даа. Хувцасаа БЭХ болгож байгаагүй хүн ховор байх шүү магадгүй та болгож байсан бол ямар арга хэмжээ авч байсан бэ? Арай над шиг хутгаар хусах гэж байсан юм биш биздээ тэгвэл одоо яаж арилгах талаар үзье.

© 2009 Like Something