
Хэрэв үнэн бол сайхан л байна гэхдээ мэдээж бас ор үндэсгүй биш л байх. Миний мэдэхийн хамгийн найдвартай нь бол Google Adsense гэхдээ “хуруу хөдлүүл ам хөдлөнө” гэдгээр сайт дээр тухайн санал болгосон рекламыг байрлуулаад тухайн реклам дээр дарсан тоогоор тодорхой хэмжээний $-г таны дансанд шилжүүлнэ. Энэ реклам нь тухайн хуудсанд байрлах мэдээлэлтэй холбоотой рекламыг нийт рекламын сангаасаа сонгож гаргадаг тул Монгол хэл дээр хийсэн хуудас дээр бараг олдохгүй л дээ. Тиймээс тухайн хуудсан дээрхээс өөр реклам гарч ирнэ тэгэхээр хүмүүс тэр реклам дээр дарахгүй шүү дээ мэдэх хэд нь тус гэсэн үүднээс дардаг. Google Adsense-н хувьд нэг иймэрхүү.

Харин өөр бас нэг мөнгө олдог гээд ийм сайт байна. http://www.awsurveys.com
Яах вэ гэхээр та Google Adsense шиг заавал нэг сайт энэ тэртэй байх алба байхгүй. http://www.awsurveys.com –с санал болгосон сайтуудыг үзээд өөрийн үнэлгээгээ өгнө тэгээд л тэр сайтад харгалзуулсан $-г авна даа. Мөнгөө $75, $200, $350, $500 –р нь PayPal, AlertPay-г ашиглан нэг дор авч болох юм байна. Гэхдээ та өөрийн үнэлгээгээ бичихдээ заавал ENGLISH-р бичих юм байна лээ. За зүгээр байхаар зүлгэж суу гэдэг дээ туршаад л үзэхгүй юу доо. Нээрээ бас хэрэв та БЛОГ-той бол баннер-г нь өөрийн БЛОГ дээрээ тавиад бас хэдэн $ олж болно.

Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа
жиргэе | Home
0 comments:
Post a Comment