Өмнө нь та бүхэнд Ipod-ны талаар ерөнхий дурдаж, шинээр худалдаанд гарж буй
Ipod Nano -н давуу болон нэмэлт зүйлүүдийг танилцуулж байсан. Манайхан ч IPod -г өргөн хэрэглэдэг болсон байна. Анх эхэлж IPod-той болчоод IPod-руугаа дуугаа хуулах, буцааж хуулж авах гээд л нийлээн будилдаг байж билээ хэхэ. Энэ тал дээр өөрийн мэдэх хэдэн зөвлөгөөг өгье гэж бодлоо.
IPod дөнгөж ашиглаж байгаа хүмүүст тулгардаг нэг бэрхшээл бол I
Pod -руугаа дуу, кино болон зураг яаж оруулах вэ гэсэн асуудал байдаг. IPod -руу дуу, зураг, кино оруулахдаа ITune гэж Apple компаниас гаргасан програмаар оруулдаг энэ програмыг
Apple -н сайтаас үнэгүй татаж аваад ашиглаж болно. Харин кино оруулахын тулд movie файлыг IPod - форматруу хөрвүүлдэг программ хэрэгтэй. Ийм програм интернэтээр үнэтэй үнэгүй дүүрэн л байгаа. Харин би энд өөрийн ашигладаг програмаа GOGO-н share дээр тавьчихлаа хэрэг болсон нь татаж аваад суулгана биз. Суулгачаад Keygen-г нь ажилуулаад Key-г нь хийхээ мартав аа. Movie файл-аа хөрвүүлэхдээ програмаа нээхэд Ipod гэснийг нь сонгоод орно шүү.
ТАТАХ: WinAVIДараагийн нэг асуудал бол IPod дээр байгаа дуу, кино, зургаа шууд ITune ашиглан компьютерлуугаа хуулж болдоггүй тул бас нэг өөр програм ашиглах болдог. Тэгвэл та бүхэнд
Pod to PC програмыг ашиглаарай гэж зөвлөх байна.
Мэдээж бас үнэгүй харин та өөрийн ITune-д тохирох хувилбарыг нь татаж аваарай.
ТАТАХ: Pod to PC
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа
IPod-с яаж дуу хуулах вэ?жиргэе |
Home
2 comments:
За чи яахав Нанотой хүн мэдэж байна шүү хог гэж. Надад даанч тэр нь алга аа гэж... Гэхдээ Iphone-ийн хувьд ашиглах боломж байна уу? Би тэр iTunes ашиглахыг үнэнхүү үзэн яддаг. Дуртайгаа хуулж, хасч болдоггүй. Үнэн балай. За тэгээд Видео бол заавал хөрвүүлж байж хуулна. Санаа оноогоо хэлээрэй.
GanbatD-д:
--------------
За чи яахав Iphone -той хүн мэдэж байна шүү хог гэж. Iphone дээр ч гэсэн ашиглаж болно. iTunes-н хувьд ч их ачаалаад асуудалтай л даа. Дуугаа хуулж асах чинь асуудал биш шүү дээ хөө. iTunes-рүүгээ ороод Iphone дээрээ дараад Summary гэсгээс нь Manually manage music and videos гэснийг нь чагталчих тэгээд л дуугаа хасах тал дээр асуудалгүй болно харин буцааж чагтаа авахад янз бүрийн юм асууна тэрийг нь сайн уншиж байж ОК дараарай бүх дуу чинь устах аюултай
Post a Comment