Intel компаний Монгол даx төлөөлөгч


Бид бүхний мэргэжлээс шалтгаалаад дэлхийн томоохон компани гэхээр өөр өөр компаниуд буудаг байх л даа. Надад л лав Microsoft, Dell, Intel, Google, Yahoo гээд л бууж байна магадгүй би уул уурхайн мэргэжилтэй байсан бол нөгөө нэг Рио тинто энэ тэр гээд л буух байсан биз. Өмнө нь Microsoft -н сертификат олгодог юу билээ нэг газар, MCS, Summit 2-г л Dell-н албан ёсны борлуулагч гээд рекламдаад байхаар нь аль нь юм бол доо хоёулаа юм байхдаа гээдгээс өөр гадны томоохон компаниудын Монгол дах албан ёсны гэх зүйл мэдэхгүй л юм. Аан тийм бас MCS Kaspersky-н албан ёсны борлуулагч гэж байсан. Бас нэг наргиа яриа байдаг ш дээ "Microsoft дээр Монголын нэг залуу очоод би танай Монгол дах албан ёсны төлөөлөгч болох гэсэн юм" гэсэн чинь "тэгэх ямар хэрэг байна Монголд манай бүтээгдэхүүнийг ашигладаг ганц ч байгууллага байхгүй" гэж хэлсэн гээд хэхэ. Тэгвэл Монголд Intel компаний албан ёсны төлөөлөгч байдаг юм байна. Сая л олж мэдлээ ш дээ. www.news.mn дээр байсан ярилцлагыг доор хуулаад тавилаа харин та www.news.mn-с нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу. Ямартай ч байсан удахгүй "Могул" гэсэн нэртэй Монгол БРЭНД-н компьютер гарах л юм байна ямартай ч байсан нөгөө хаанахын билээ "начин", "заан", "гарьд" байх аа эд нар шиг хуурамч Монгол БРЭНД "арай ч дээ" юм гаргахгүй байх л гэж найдаж байна.

Дэлхийн нэг номерын CPU vйлдвэрлэгч Интел компанийн Монгол дах суурин тєлєєлєгч Н.Наранбат
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
Би эдийн засгийн мэргэжилтэй, Маaстрихтийн менежментийн сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 2004 оноос эхлэн Интел компаний Монгол дах суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба төлөөлөгчийн газар маань Сингапурт төвтэй Ази номхон далайн бүсийг хариуцсан салбарт нь харьяалагддаг.

Хүмүүс компьютер худалдаж авахдаа CPU-ний хурд буюу Герц (Hz)-ийн хэмжээг чухалчилдаг юм шиг санагддаг. CPU-г сонгохдоо юуг нь илүү анхаарах хэрэгтэй вэ?
CPU гэдэг нь компьютерийн төв удирдлагын систем буюу хүнээр бол тархи гэсэн үг. Энэ нь компьютерт орж ирж байгаа бүх мэдээллийг боловсруулж, гаргадаг үүрэгтэй. Хүмүүс давтамжийн хурдыг хараад хүчтэй CPU гэж ярьдаг л даа. Энэ бол туйлын буруу. CPU хэдэн цөмтэй вэ, түүний мэдээлэл боловсруулах хугацаа, найдвартай ажиллагаа, халахгүй, гацахгүй гэсэн шалгууруудыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. үүнээс гадна цахилгаан бага зарцуулдаг байх ёстой гэсэн шаардлагыг нэмж хэлж болно. Хоёрт, CPU-ний мэдээллийг хүлээн авч, боловсруулах хурд, multitasking буюу компьютерт олон програм нэгэн зэрэг ажиллах хурд чухал болж байна. Энэ бүгдээс дүгнэхэд зөвхөн clock speed буюу ажиллах давтамжийн тооны хойноос хөөцөлдөх цаг үе өнгөрч байна гэж хэлж болно.

Хэрэглэгчиддээ бяцхан зөвлөмж өгөхөд, CPU-г үндсэн 3 төрлөөр ангилдаг. Value энгийн, үүнд Pentium Dual Core (E5xxx), Celeron (E3xxx) кодтой CPU-д хамаарагдана. Mainstream үндсэн/стандарт, үүнд Core 2 Duo (E7xxx), Best болон Extreme шилдэг, үүнд (Q8xxx/9xxx) хамаарагдана. 2010 он гарахад CPU-u сонгоход илүү хялбар болох байх. Intel Core i3, i5 болон i7 гэсэн үндсэн 3 брэнд рүү шилжинэ.

Интел гэхээр хүмүүс компьютерийн процессор гэж ойлгодог. Тэгвэл Интел компани CPU үйлдвэрлэхээс гадна өөр ямар бүтээгдэхүүн гаргадаг вэ?
Интелийг хүн болгон CPU үйлдвэрлэдэг л компани гэж мэддэг. Энэ бол Интел 2.0 үе байсан. Одоо бид дараагийн шинэ Интел 3.0 үе рүү шилжиж эхэллээ. Хэдийгээр бидний бизнесийн цөм нь CPU-ний үйлдвэрлэл боловч, Интернэт холболтыг хүмүүсийн өдөр тутмын амьдралын бүхий л хэрэглээ рүү ойртуулж, хэрэглээ болон хэрэгсэл (device) бүхнийг хооронд нь холбохыг зорьж байна. Жишээ нь энэ проекторыг заавал компьютертэй холбож байж ажиллуулдаг байсан бол одоо дотор нь процессортой хийх боломжтой болж байна.

Wireless-аар файлаа проектор руугаа дамжуулаад, шууд дэлгэц дээр гаргах бололцоотой болж байгаа юм.

Нэтбүүк, нэттоп зэрэг шинэ салбарууд Интелийн оролцоотойгоор бий болж байгааг дурдах хэрэгтэй байх. Atom CPU-г бол зөвхөн нэтбүүк, нэттоп-д зориулж гаргасан.

үүнээс гадна Интел төрөл бүрийн сервер, хадгалах төхөөрөмж, шинэ үеийн хард диск болох SSD (Solid State Drive) үйлдвэрлэдгийг хүн болгон төдийлэн сайн мэддэггүй. Малайзийн Засгийн Газар өөрийн Data Center-г зөвхөн Интелийн серверүүд, storage-г ашигласан. Энэ том төсөлд бид зөвхөн hardware нийлүүлэх биш, харин цогц шийдэл, архитектуурыг давхар гаргаж өгсөн. Дашрамд дурьдахад, 11-н сард бид Монголд Data Center-н сургалт зохион байгуулах гэж байна. Та бүхнийг энэ сургалтанд урьж байна.

Мөн бага ангийн сурагчдад зориулж CMPC (Classmate PC) нэтбүүк үйлдвэрлэдэг. Эмч нарт зориулж Motion C5 загварын ухаалаг нөүтбүүкийг мөн үйлдвэрлэдэг. Товч дүгнэхэд Интел цогц мэдээлэл технологийн шийдлийг нийлүүлэгч юмуу даа.

Интелийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийг дурьдахад Core i7, i5, Атом CPU-нүүдийг нэрлэж болно.

Компьютерийн зах дээр ч юмуу ер нь хаа сайгүй угсарсан компьютер зардаг. Ер нь угсарсан ба брэнд компьютерийн ялгаа нь юу вэ?
Аль аль нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Угсарсан компьютерийн хувьд хэдэн хэдэн давуу тал байж болно. Нэгд, та хүссэн үедээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Хоёрт, зардлын хувьд хэмнэлттэй. Гуравт, хүүхдийг багаас нь өөрөөр нь компьютерээ угсарчихдаг, засчихдаг болговол техник сэтгэлгээ нь илүү хөгжих талтай. Нөгөө талаас компьютер нь RAM, хард диск, эх хавтан, тэжээлийн блок, сэнс, кейс гэх мэт маш олон эд ангиудаас бүрддэг. Компьютерийн эдгээр эд ангийг үйлдвэрлэдэг олон компаниуд бий. чанартай, тэгээд хоорондоо зохицох эд ангиудыг олж угсарна гэдэг тийм ч амар биш. Хүмүүсийн зарим нь хямд өртгөөр компьютертэй болохын тулд л хямд чанар муутай эд ангиудыг сонгодог шүү дээ. Ийм компьютерийн үйл ажиллагаа нь мэдээж доголдоод ирдэг. Ÿг энэ асуудал угсарсан компьютерийн сул тал нь юм. Компьютерийн том том корпорациудын хувьд гол давуу тал нь чанарын болон үйлчилгээний дараахи баталгаа. Брэнд компьютерууд дор хаяж 3 жилийн баталгаат хугацаатай байдаг. Хамгийн хямд Dell компьютер авсан ч тэр нь танд 3 жилийн баталгаа өгөх болно. Энэ маш том баталгаа шүү. Мэдээж брэнд компьютер нь үйлдвэрийн нарийн тогтсон технологийн процессын дагуу угсарч байгаа учраас доторх эд ангийн зохицол, дуу чимээ зэрэг нь угсарсан компьютертэй харьцуулашгүй илүү, бүх талаараа хэрэглэгчийн ая тухыг бодсон байдаг. Монголд ч гэсэн ийм компьютер үйлдвэрлэгдэхэд бэлэн болоод байна.

Та энэ талаараа бага зэрэг тодруулахгүй юу?
М-Си-Эс Электроникс компани Монголд анх удаа дээрх шаардлагуудыг хангасан Могул компьютерийн үйлдвэрийг байгуулж байгаа юм билээ. Энэ бол тухайн компанийн өсөлт хөгжлийг харуулж байгаа чухал үе. Мөн манай Интелийн суурин төлөөлөгчийн хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн юм болов уу. Нөгөө талаасаа Монгол орон бас нэг хөгжлийн шинэ түвшинд гарч ирж байгаагийн нэг илрэл ч гэж хэлж болох юм. Компьютерийн шинэ үйлдвэртэй танилцсан. өдөрт 100 компьютер угсрах хүчин чадалтай. Энэ бол нилээд дээгүүрт орох үзүүлэлт. Монголын анхны компьютер чанартай, найдвартай байх ёстой. Тэгээд бололцооны үнэтэй байх ёстой гэж үзэж байна. Компьютер үйлдвэрлэнэ гэдэг бол цаанаа бүхэл бүтэн Ecosystem буюу цогц систем ажилладаг юм. Интел энэхүү компьютерийн үйлдвэрт дээрх шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдээсэй гэсэн эрмэлзэллээр дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Компьютерийн үйлдвэр маань өөрөө олон улсын стандартыг хангасан байх зорилго тавьж зүгээр нэг үйлдвэрийн шугам биш, тухайн үйлдвэрлэлийн технологийн Know-how-г нэвтрүүлэхийг зорьж байна.

Шинэ брэндийн онцлог нь...?
Брэндийн нэрийн хувьд үнэхээр их талаагдсан. Mogul гэдэг маш их утга агуулгатай нэр. Шилдэг хүн, VIP гэсэн үг, нөгөө талаараа Ойрхи Дорнодод Монголчуудыг тэгж нэрлэдэг байсан. Бүтээгдэхүүний гол онцлог нь чанар, баталгаа. Dell, HP, Acer гэх мэт брэндүүдийг үйлдвэрлэдэг дамжлага, автоматжилт, тестлэх процессыг нэвтрүүлж байгаа нь хамгийн гол баталгаа. Мөн дэлхийд шилдэгт тооцогддог эд ангиас бүрдсэн компьютер учраас дээд зэргийн найдвартай ажиллагаатай.

Дээр нь нэмээд хэлэхэд Монгол орны уур, амьсгалын онцлогт тохирсон бүтээгдэхүүн гэж хэлж болно. Дэлхийн хэмжээний брэндүүд жишээ нь Dell гэхэд л зарим бүтээгдэхүүнээ албан ёсоор манай зах зээл дээр нийлүүлдэггүй. үүний нэг шалтгаан нь зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэн, хуурай, тоос их, маш их цахилгаанждаг ийм орчинд зарим бүтээгдэхүүнээ тохирохгүй, амархан эвдэрнэ гэж үздэг. Ийм орчин, нөхцөлд зарагдсан компьютерууддаа баталгаа өгдөггүй. Харин Могул брэнд маань монголын онцлогт тохируулж эд ангиа сонгосон, уур амьсгалаа бодолцож бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа гэсэн. Мөн монголдоо анх удаа

Microsoft-ийн албан ёсны лицензтэй компьютер гаргаж байгаа.

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Intel компаний Монгол даx төлөөлөгчжиргэе | Home

0 comments:

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something