Моби тэмүүлэл


Манайхан "Мобиком" гэдэг нэртэй танилцаснаас хойш арав гаран жилийг ардаа орхижээ. Юм хийж байгаа хүнийг сайн муу аль аль нь дагаж байдгаас хойш энэ хугацаанд янз бүрийн л зүйл яригдаж байсан. Ямартай ч одоо утасгүйгээр ажил амьдралыг төсөөлөхөд бэрх болжээ. Нэгэнт Монголдоо л №1 үүрэн холбооны компанийн хувьд сүүлийн үед ард иргэд, нийгэмд чигэлсэн олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Эдний нэг нь "МОБИ ТЭМҮҮЛЭЛ" төсөл 2009-10-23 нд нээлтээ хийсэн байна. Төслийн гол зорилого нь "Монголын ирээдүй хүүхэд залуусаа зорилго тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хэрхэн хөтлөх вэ?" гэсэн асуултанд бид бүгд хамтадаа хариулт олж хариулах юм. Тус нээлтэн дээр олон арван шинэ санаа яригдаж байснаас миний бодлоор Д.Сайнбаярын "манай Монголын олон арван эрдэмтэн багш нар гадаадын нэртэй их дээд сургуулиудад багшилж байгаа тэднийг хамруулан интернэт-р лекц уншуулъя" гэсэн санал их дажгүй санагдсан. Үнэхээр л одоо дэлхийн түвшиний сургалт, лекцэнд хамрагдаж байж л залуучууд бид цаашдаа хөгжин дэвшиж цаг үетээгээ хөл нийлүүлэн алхах бололцоотой болох болов уу гэж бодож байна. За энгээд Мобиком корпорациас хэрэгжүүлж байгаа "МОБИ ТЭМҮҮЛЭЛ" төслийн талаар товч танилцуулъя.

"Монголын ирээдүй хүүхэд залуусаа зорилго тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хэрхэн хөтлөх вэ?" гэсэн асуулга дор ирээдүй хойч үеийнхээ сурч боловсорч, зөв төлөвшин хүмүүжиж, авьяас чадвараа хөгжүүлэн, зорилго тэмүүлэлтэй байж, түүндээ хүрэхэд нь хамтын хүчээр тусалж дэмжихэд Моби Тэмүүлэл төслийн зорилго оршиж байна. Уг төслийг Мобиком корпораци дангаараа хэрэгжүүлэхгүй бөгөөд боловсролын салбарт ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар нийт ард иргэдийн саналыг сонсох юм байна. Төслийн санал асуулга 2 үе шаттай явагдах бөгөөд олон нийтээс ирүүлсэн санал, асуудлуудыг багцалж, хэрэгжүүлэхээр сонгогдсон саналыг нийтэд мэдээлэхээр төлөвлөжээ. Мөн энэ үеэр шууд нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулж гарцаагүй чухал гэсэн саналуудыг шалгаруулах юм байна. Тэгэхээр та ч бас энэхүү хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санаа бодлоо тусгах боломжтой.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Оюунхорол, БСШУЯ-ны Ерөнхий Боловсролын Газрын Дарга Б.Эрдэнэчимэг, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Монгол тэмүүлэл ТББ-ийн тэргүүн Н.Цэрмаа, болон Моби тэмүүлэл төслийг дэмжсэн салбар салбарын манлайлагчид болсон 100 гаруй хүндэт зочин ирсэн юм. Зочид төлөөлөгчдийн зүгээс Монголд анх удаа ийм өргөн хүрээг хамруулсан, дорвитой төслийг эхлүүлж байгаад Мобиком Корпорацид талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Ирээдүй хойч залуу үеийнхээ төлөө санаа тавьдаг, судалгаа шинжилгээ, бүтээл туурвилаа гаргадаг байгууллага хувь хүмүүсийн төлөөлөл оролцсон нээлтийн арга хэмжээний дугуй ширээний хэлэлцүүлэг маш идэвхтэй, халуун дулаан уур амьсгалтай өрнөлөө.

Энэ өдөр төсөл санаачлагчийн зүгээс ирсэн зочидтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Ингэснээр Моби тэмүүлэл төслийг дэмжигчдийн тоо өнөөдөр 100-аар нэмэгдлээ.

Төслийн нээлтийн ажиллагааны үеэр Мобиком корпорациас Гамма агентлагтай хамтран "Монголын ирээдүй, хүүхэд залуусын зорилго тэмүүлэл" сэдэвтэй фото зургийн үзэсгэлэнг хэвлэлийн хуралд ирсэн зочдод сонирхууллаа. Энэхүү үзэсгэлэн маргаашаас эхлэн Тэди үйлчилгээний төв дээр үргэлжилнэ.

Та бүхнийг ч бас дараах сувгуудаар Моби Тэмүүлэл төсөлд өөрийн саналаа өгөхийг уриалж байна.

Эндээс авав - www.mobicom.mn
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Моби тэмүүлэлжиргэе | Home

0 comments:

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something