Монгол авъяас


Сүүлийн үед Монгол гэдэг нэр дэлхий даяар цуурайтаж байна гэж болно. Олимпын гурван алт хоёр мөнгөн медаль, Жудо-н дэлхийн аврага, Боксын дэлхийн аврага, 17 настай хүү бокс яаж тоглохыг зааж насанд хүрэгчдын мөнгөн медаль, НҮБ-н нарын бичгийн дарга Монголд, Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд Монголд, дэлхийд эхний 10 -д багтах ашигт малтмалын орд түүнийг тойрсон асуудлууд гээд л Монгол гэдэг нэр дэлхий даяр яригдаж байна. Манайхан Монгол хүн оюуны потенциал сайтай Монгол гень давуу гэж ярих дуртай. Тэгвэл үүнийг баталж Монголчуудын маань бас нэг бахархал болсон гэр бүлийн хоёрыг та бүхэнд танилцуулъя.
Учир юун хэмээвээс:
Адобе гэдэг нэрийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх аа компьютерийн график дизайны ихэнх програм хангамж Адобе компанийн бүтээгдэхүүн байдаг. Кальфорнын алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотод байдаг дэлхийд алдартай тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан програм бол яах араггүй Фотошоп (Photshop). Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компьютер дизайны бүх төрлөөр уран бүтээлийн уралдаан дэлхий даяр зарлаж олон арван гайхалтай бүтээлийг шалгаруулдаг билээ. Харин Энэ жилийн 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын алдарт "Мандалай Бэй Ресорт" зочид буудалд 10 сарын 1-3 өдрүүдэд явагдлаа. http://www.photoshopworld.com
Тэгвэл энэ уралдаанд Охай мужийн Акрон хотноо ажиллаж амьдардаг Монголын авъяаслаг зураач, график дизайнар Чулуунбатын ГАНБОЛД тив дэлхийн хамгийн шилдэг 1000 орчим мэргэжилтнүүдтэй өрсөлдөн "фото зургийн эвлүүлэг" (Photo Montage) төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.
Тэгвэл сүүлийн өдөр явгадсан iStokcphoto компанийн нэрэмжит тэмцээнд Монголын авъяаслаг зураач бүсгүй Гомбожавын ДАРИА бас тун ажилттай оролцож "Photoshop artist" төрөлд шалгаран тэргүүн байр эзэлж дэлхийн график дизайн урлангийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргасан байна.
Харин авъяаслаг зураач дизайнер ГАНБОЛД, ДАРИА хоёр маань нэг гэр бүлийн хоёр төдийгүй та бидний хамгийн сайн мэдэх "Yahoo" группийн салбар компанид мэргэжилээрээ хамт ажилладаг юм байна.
Хэрэв та Ч.Ганболдын бусад бүтээлүүдийг сонирхохыг хүсвэл өөрийх нь www.ganbold.com сайтаар ороорой. За энгээд авъяаслаг хоёр залуудаа өөрийн зүгээс болон намайг таних бүх хүтүүсийн өмнөөс баяр хүргэж ажил, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөж байна.

Төрөл тус бүрд түрүүлсэн бүтээлүүд:
Best In Show | Winner: Aaron Weiss
Artistic | Winner: Paul Jacklitch
Vincent Versace Award | Winner: Tom BellPhoto Retouching | Winner: Michael BlomquistPhoto Restoration | Winner: Anthony HopwoodPhotography | Winner: Mike PucherPhoto Montage | Winner: Ganbold ChuluunbatIllustration | Winner: Chuck UebeleCommercial | Winner: Richard Martha
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Монгол авъяасжиргэе | Home

3 comments:

A.Амарсайхан on October 09, 2009 said...

Овоо шүү. Энэ тухай сонсоод бахархах сэтгэгдэл төрсөн дөө

etvgen on October 11, 2009 said...

Энэ чинь л монгол хүн байхгүй юу кк

davka davaadorj on April 09, 2014 said...

like

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something