
Ямар нэгэн зүйл биччээд түүнийгээ БЛОГ дээр гэлтгүй ер нь вэб дээр оруулахад нэр өгөх, тухайн бичлэгтэй тохирсон зураг (хүн харахад шууд сонирхлыг нь татахуйц улмаар тухайн бичлэгийг унших ) оруулах нь бас нэгэн чухал хэсэг шүү. Тэгвэл одоо Google БЛОГ-дээр (би бичлэгийн ICON гээд нэр өгчье) бичлэгийн ICON –г яаж жаазанд хийсэн юм шиг сонирхолтой хүрээтэй болгох талаар товч танилцуулъя. Зарим нэг гял цал болсон өнгө үзэмж сайтай БЛОГ-ууд байдаг даа тэд нар бичлэгийн ICON –оо бас ийм болгочуул бүүрч гоё харагдана гэж бодож байна бас заавал гял цал гэлтгүй энгийн жааз хийгээд ч тавьж болно ш дээ.
Энгэхийн тулд та CSS дээрээ 3 хан зүйл хийгээд л болно CSS гэхээр л за больж үзье би КОД энэ тэр мэдэхгүй гэж болохгүй шүү маш амархан.

1. За нөгөө алдарт Layout >> Edit html гэж ороод
“.post img {” гэсэн хэсгийг хайж олно.
“{…}” хаалтын хооронд тухайн БЛОГ-оосоо хамаараад янз бүрийн код байна гэхдээ нэх их өөр өөр байгаад байхгүй нэг иймэрхүү л код байна.
border: 5px solid #F08C00; padding: 10px;
2. {…} дунд байгаа код-оо устгаад эхлээд дараах КОД-г нэмээд оруулчих энд энийг та өөрийн дураар өөрчилж болно.
border: 5px solid #F08C00;
padding: 10px;
background: url(http://sites.google.com/site/ilikesomethinginc/bg.jpg);

загвараа дараах зургаас хараад та өөрчилж болно.

3. "padding: 10px;" энэ нь зураг хүрээнээсээ хэр зайд байхыг заана.
4. "background: url(Image Location);" цаад фон зураг.

за одоо таны зураг нэг иймэрхүү л харагдана даа.

Арын фон зургийг нь та өөрийн дураараа оруулж болно ш дээ мэдээж энгэхийн тулд сонгосон зургаа нэт-д байрлуулсан байх хэрэгтэй.
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа
Зургандаа жааз хийежиргэе |
Home
0 comments:
Post a Comment