Электрон тамхи хаана ч татаж болно


Өнөөдөр хаа сайгүй л тамхи татсан хүмүүс. Өглөө гараад ажилруугаа алхаж байхад жаахан 10 жилийн хүүхдүүд дэлгүүрийн урд тамхилаад, эсвал РС тоголоомын үүдэнд нээгдэхийг нь сахиад зогсож байх нь энгийн л үзэгдэл болжээ. Нөгөө л үлиг болсон “Тамхи орчныг хордуулна”, “тамхи таван насны дайсан”, энд тамхигүй орчин гэсэн наалт гэсэн ч нэмэр алга бүүр сүүлдээ эмнэлэгүүд дээр тамхи татаад ирүү ам нь аймшигийн болцон зураг тэглээ гээд тамхинаас гарсан хүн ховор байх аа. Энийг мэдэхгүй болоод хүмүүс тамхи татаад байдаг юм биш л дээ.
Гол нь түүнд Никотин хэмээх хүчтэй мансууруулагч бодис байдаг учраас хүнийг тайвашруулдаг байна. Мөн бас нэг ийм зүйл байдаг нэг газаг зэрэг шинээр орсон 2 ажилтны нэг нь тамхи татдаг нөгөө нь татдаггүй ажилтан хоёрын тамхи татдаг нь хамт олонтойгоо илүү хурдан танилцадаг дээр нь хүмүүс хамт тамхилж байхдаа бие биедээ тэр болгон яриад байдаггүй зүйлүүдээ яридаг байна. Тамхи гэж юу вэ гэхэд хүн болгон л хэлж чадна харин түүнд агуулагдаж буй химийн бодисуудаас 43 нь хүний бие махбодид хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон байна. Өнөөдөр дэлхий даяр л тамхины эсрэг ажиллагаа явагдаж олон зүйлийн л арга хэмжээ авч байгаа зарим нэг нь үнийг нь нэмж, зар сурталчилгаа явуулахыг хориглож байхад зарим нь тамхи татах газруудыг хязгаарлаж байна.
Европын холбооны ихэнх улсууд олон нийтийн газар тамхи татахыг бүрэн хориглон өндөр торгууль ноогдуулж байгаа гэвч тэглээ гээд тамхи татах хүний тоог цөөрүүлж чадахгүй байгаа юм. Тамхи нь эрүүл мэнд, эдийн засагт маш их хортой мэдээж хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Тэгвэл одоо тамхины талаар хэдэн тоо баримт харъя (дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа – 2008 он).

1. Дэлхий даяар 1.3 тэрбум хүн тамхи татаж байна.
2. Жилд 5.4 сая хүн тамхинаас болж хорвоог орхин ар гэрээ үй гашууд автуулж байна энэ нь 2015 онд 6.5 сая, 2030 онд 8.3 болно гэсэн судалгаа байна.
3. Энэ нь 6.5 секундэнд 1 тамхи татдаг хүн нас барьж байна гэсэн үг юм.
4. 25 жил тамхи татаж байгаа хүмүүсийн 70% нь 45 хүртлэх насандаа тамхинаас болж нас барж байна.
5. Тэгвэл энэ олон хүмүүсийн 70% нь тамхинаас гарахыг хүсдэг гээд бод доо.
6. 1 ширхэг тамхи татахад таны наснаас 11 минутыг хороож байдаг.

За энгээд л яриад байвал зөндөө л зүйл байна та ч энэ үзүүлэлтүүдийг аягүй л бол мэдэж байгаа доо. Тамхи татах нь хүмүүст зүгээр л зуршил, рефлекс болсон байдаг учираас тэр болгон хүссэнээрээ гараад байж чаддаггүй мөн хүмүүсийн тамхинд ордог хамгийн том шалтгаан нь хамт олон найз нөхдөөсөө татаж буй тамхинаас нь нэг хоёр сорох сүүлдээ хувааж татах гэх мэт замаар тамхинд ордог байна. Одоо та бүхэнд нэгэн гайхалтай бүтээгдхүүнийг танилцуулъя.





Мэдээлэл технологийн энэ зуунд юм болгон л шинэ технологи ашиглан өөрчлөгдөн шинэчлэгдэж байхад тамхи хажуугаар нь өнгөрөөгүй бололтой. Тэгвэл Амеркийн нэгдсэн улсад одоо Электрон тамхи ихээр дэлгэрээд байгаам байна электрон тамхийг тамхи татахыг хориглосон газруудад татахыг зөвшөөрсөн. Электрон гэхээр гайхалтай байгаа биз гаднаас нь харахад яг л тамхи шиг урд талын цагаан хэсгийг нь юу гэдэг билээ, бас ар талын шүүлтүүр эн тэр нь яг жинхэнэ тамхи шиг.
Татахаар урдаа байрлуулсан зориулалтын LED-с утаа гарна шүүлтүүрээ эргүүлж тайлаад сольж болдог өнгө өнгийн загваруудтай. Мөн эрүүл мэндэд хор нөлөө маш бага нөгөө алдарт никотин агуулсан агуулаагүй гэсэн загвартай. Электрон тамхийг татаж байхад таньд яг л жинхэнэ тамхи татаж байгаам шиг мэдрэмж төрнө. Худалдаж авахад өөртөө USB цэнэглэгчтэй ирнэ нэг түүртэл цэнэгэлсэн байхад бүтэн өдөр болно. Асааж унтараах гэсэн зүйл байхгүй өөр дээрээ байрлах мэдрэгчээр та тамхиа зуухад өөрөө асаж утаа нь уугах болно. Үнэ нь загвар, зай болон, эрэмбээсээ хамаараад янз бүр багадаа $33 гэж байнаа мөн хэдэн зуун долларч гэж байна лээ.











Хэхэ нэг мэдсэн чинь би оруулж ирээд рекламдаж байгаам шиг л юм боллоо. За энгээд та бүхэнд амжилт хүсье илүү ихийг - эндээс

Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Электрон тамхи хаана ч татаж болножиргэе | Home

2 comments:

Anonymous said...

Eniig chin sogtuudaa huga darchaad boon ym bolh ym baina daa kkk

Anonymous said...

Untraah geed shalchiital ni darchij medeh yum bna da.

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something