Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв.
Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө.
Талхчин тvvнд өчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгvйг асуухад талхчин:
Өөрөө хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ.
Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин:
Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа өдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв.
Тvvний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов.
Тэгээд, зөрvvг нь би төлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хvн юмаа, өнөөдөр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яж мэдээ вэ? гэв.
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа
жиргэе | Home
1 comments:
Сайхан бичжээ. Баярлалаа.
Post a Comment