"Windows7" чадах уу?


Microsoft компанийн захирал дэлхийн хамгийн баян хүн Bill Gates гэхээр танихгүй хүн байхгүй байлгүй дээ. Хамгийн анх Bill Gates гэж азтай, чадвартай нөхөр хэдэн чадварлаг хамтрагчдынхаа хамтаар 1985 оны 11-р сард MS-DOS үйлдлийн системийг гаргаж байсан байна. Тэгвэл одоо мань залуу дэлхийн хамгийн баян хүн болж чаджээ 20н хэдхэн жилийн дараа шүү үнэхээр гайхалтай харин Microsoft компани нь 2009 оны байдлаар дэлхийн 100-д оронд 93000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна гэж бодхоор бас л гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга даа. Тэгвэл Microsoft компанийн хамгийн сүүлийн үйлдлийн систем Windows7 нь 21 хоногийн дараа буюу 2009-10-22 нд албан ёсоор худалдаанд гарах гэж байна. Үүний өмнөх Vista-с олон сая хэрэглэгчид нь маш их зүйлийг хүсэн хүлээж байсан боловч харамсалтай нь файл хайх, цонхны янз бүрийн эффект, шинэ дизайн гэх мэтээс өөр нэх авчихмаар зүйл ховор дээр нь асаж унтарах гэж арай л дэндүү удаан болсон нь бидныгээ маш их гомдоож байсан бол Windows7-р бэлэг барина гэж найдаж байна. Худалдаанд гархаасаа өмнө дэлхий даяар маш их тест хийгдэж чадсан тэр битгий хэл миний нэг сайт-с харж байснаар манай “Уйгаржин” бичгийн нэрийг буруу оруулчаад тэрийг нь засаач гэсэн хүмүүсийн хүсэлтээр засаж байсан шүү. Тэдний хэлж байгаагаар ашиглахад хамгийн энгийн, хурдтай, найдвартай болсон гэж үзэж байгаам.
Үзүүлэлтийн хувьд санасныг бодоход харьцангүй бага:
- 1 gigahertz (GHz) or faster 32-bit (x86) or 64-bit (x64) processor
- 1 gigabyte (GB) RAM (32-bit) or 2 GB RAM (64-bit)
- 16 GB available hard disk space (32-bit) or 20 GB (64-bit)
- DirectX 9 graphics device with WDDM 1.0 or higher driver

За одоо харин зарим нэг онцлогуудаас нь дурдъя.
1. Desktop
Ерөнхийдөө Vista style-тай Taskbar-ын icon нь том болсноор тун дажгүй болсон харагдаж байнал ээ.





2. Jump list
Taskbar-ын icon-уудаараа дамжуулаад хэрэгтэй файл болон линкүүдээ хурдан нээх боломжтой бас ойлгомжтой болсон.





3. Snap
Дэлгэц дээрх цонхоо дурын байранд хялбар шилжүүлэх.






4. Windows search
файл хайх нь илүү хялбар, лист нь вэбтэй төстэй хайсан үг нь тусдаа ялгарч гарж ирдэг.





5. Touch screen
Заавал keyboard, mouse хэрэггүй болсон ш дээ шууд л дараад дараад явчина даа хэхэ.





Хэрвээ та одоо Vista хэрэглэж байгаа бол санаа зоволтгүй 2009-06-26 ээс 2010-01-31 ны хооронд Download and run the Upgrade Advisor Сүүлган update хийгээд үнэгүй Windows7 сүүлгаж болно. Харин аль нь илүү вэ гэдгийг та л дүгнэнэ дээ. Ямар ч байсан Vista –г бодоход асах унтрах асуудлаа бүрэн шийдэж чадсан. Зарим нэг сонирхол татсан үзүүлэлтүүдийг харуулъя.









Сүүлд нь нэмж хэлэхэд оффис-н ажил хийдэг хүмүүст бол ямар ч асуудалгүй гайхалтай үйлдлийн систем. Харин IT-н мэргэжлийн хүмүүст бол зарим нэг мэргэжлийн програм энэ тэрээ суулгаад юм хийхэд нэмэлтээр баахан тохиргоо энэ тэр хийх зарим нь бүүр ажиллахгүй тал байдаг нь жаахан тиймэрхүү.

Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

"Windows7" чадах уу?жиргэе | Home

2 comments:

Orgil on October 05, 2009 said...

Interface bolon ajillagaanii hurd, asch untrah hurd zereg n hamaagui iluu baina lee. Harin gadget n Vista-saa arai l muudsan ym shig sanagdsan zarimdaa gajigtaad. Gehdee gaigui boloh bailgui de.

Byambaa on October 14, 2009 said...

uzdeg hergee

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something