Ийм бүтэлгүй өдөр гэж байх уу?


Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэг бүдрүүл 7 бүдрэнэ гэж нээрээ л гайтай үг юм аа. Яасан бэ гэхээр өчигдөр өглөө ажил дээрээ ирээд жаал юм хийн сууж байтал толгойд ХР-гээ Windows7 болгох санаа төрдөг байна ш дээ. Яаж болгох уу гэхээр эхлээд Vista суулгачаад дараагаар нь upgrade хийгээд Windows7 суулгачина энэ заавар дээр байгаа уул нь амархан. Windows Vista Business edition-н DVD-гээ гэртээ орхьцон тул интернэт-с хайж хайж нэг юм олж татаад DVD дээр бичив. За тэгээд шууд ХР-гээ дэлэтэ хийгээд Windows Vista Business edition-оо сүүлгах гэсэн чинь муу дурак чинь алдаатай байдаг юм даа. За хөөрхий тэгээд XP, 7, Vista -чгүй нуухыг нь авах гэсэн биш нүдийг нь сохлов гэгч болвоо. Тэгээд нэг хэсэгтээ л хар дэлгэц харж суулаа бас тэгэх хоорондоо өөрийн "УУР" гэсэн зураг зурлаа хэхэ. Тэсэхээ байгаад хүний РС дээр түр сууж яахоо мессэнжертээ ороод нэг найздаа хэлж байгаад Windows Vista Business edition-г нь сервэр дээр тавиулаад линк-г нь авдаг юм тэр найз маань за ажилтай гарлаа гээд гараад явав тэгсэн тэр линк нь болдоггүй, за энэнд л яг найдвартай байгаа гэсэн өөр нэг найзруугаа Buzzzz хийлээ таг байдаггүй утас цохилоо тэгсэн ашгүй хичээл орж байна гээд авлаа асуутал за би дээшээ өрөөндөө орж үзээд хэлье гэв. Жаал хүлээж байтал ашгүй DVD нь байна ирээд авчих гэхээр нь бөөн баяр ажлаасаа гараад шууд л TAXI бариад давхиж очиж авчаад буцаж ирээд суулгах гэтэл Windows Vista Ultimate нь болж таарлаа хэхэ үнэн бүтэлгүй. Windows Vista Business edition-г нь суулгах гээд байгаа учир маань надад албан ёсны CD-Key нь байгаам л даа тэгээд л тэр. За энгээд бүдчиж байтал өгөлөө 11-с эхэлсэн Windows7 болгох ажил маань 0 хувьтайгаар орой 6 болж ажил тарваа. Гэртээ ирээд Windows Vista Business edition -ээ хайгаад олдоггүй аргаа бараад ХР-гээ BackUр-аасаа суулгах гээд ХР-нхээ CD-г хайлаа байдаггүй, гарж хажуу РС Game-н таньдаг хүнээсээ асуух гээд гарсан чинь бас л байдаггүй хаалттай байсан гээч нээрээ энэнээс өөр одоо яах уу айн?. За тэгээд нөгөө голсон юм голд орно гэгчээр Windows Vista Ultimate-г суулгачаад одоо upgrade хийж Windows7 болгох гээд л 60%-тай уншуулаад л сууж байна даа харин цаашаа юу болохыг би таашгүй ... нөгөө найз маань маргааш ахиж сервэр дээрээ Windows Vista Business edition-г нь тавиад өгье гэсэн баярлалаа хөө маргааш хуулж авчаад яадын ахиад л үзнэ дээ бүүр дургүй хүрчлээ.
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Ийм бүтэлгүй өдөр гэж байх уу?жиргэе | Home

2 comments:

GanbatD on October 14, 2009 said...

Би эндээс нэг л юм харлаа. Чи аппаратаа зээлүүлээч хө? ХАХАХА.

ilikesomes on October 14, 2009 said...

GanbatD-д:
Windows7-г одоо нэт-д байгааг нь татаад суулгах, Upgrade хийх 2 ялгаатай юм уу гэсэн асуулт бас олж авсан биз дээ айн хэхэ.

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something