Эмээгээ зарах дөхөв


Tехник технологи хөгжихийн хэрээр түүнийг дагаад хүмүүсийн сэтгэлгээ ч өөрчлөгдөн санаанд оромгүй зүйл их болдог болжээ. Цаг бол алтнаас ч илүү өнөө үед хүмүүс хэрэгтэй бараа материалаа худалдан авах гэж хамаг цаг заваа алдан дэлгүүр хоршоогоор явах нь багасч интернэтээр худалдаа хийхийг эрмэлзэх болсоныг нь ч дагаад интернэт худалдааны сайтууд ч хүчээ аван хөгжөөд байна.
Тэдний нэг нь яах араггүй EBAY энэ сайтын хувьд маш хялбар бүртгүүлээд л хуучин шинэ зарах бараагаа оруулан сайн, муу талыг нь дурдаад л болно харин хүмүүс таны бараанд үнийн саналаа өгнө. Өөр зөндөө л олон хүчирхэг сайтууд байгаа ягаад ebay -г онцлох болсон гэхэд энэ сайтыг хүмүүс маш өргөнөөр хэрэглэдэг дуудлага худалдааны сайт дээр нь магадгүй интернэт худалдааны түүхэнд хамгийн анх удаа хүн зарсан сайт ч байж магад. Хүн зарсан гэхээр гайхаж байна уу хэхэ. Тэгвэл яах араггүй £2,000-р зарагдсан юм даа.
Zoe Pemberton хэмээх 10 настай Англи охин өөрийн Marion Goodall гэдэг 61 настай эмээгээ зарахаар энэ сайтад байрлуулсан байна. Охин бүүр эмээгийнхээ сайн муу талыг нь "Үглээ", "Үгийн сүлжээ сайн бөгөлдөг", "юм ярихад таатай" гэх мэтээр дурдсан байжээ.
Мэдээж үүнийг нь ebay-с олж мэдээд манай сайт-р хүн зарахыг хориглоно гээд тухайн зарыг хаасан байна. Харин энэ хооронд Эмээг нь авна гэсэн 27 санал ирж дээд ханш нь £2,000 болсон байна. Охиноос яагаад эмээгээ зарах болсон шалтгааныг нь асуухад зүгээр л эмээгээрээ тоголсон юм гэж хариулсан байна. Хэрэв хаагаагүй байсан бол юу ч болох байсан юм билээ хэн мэдхэв энэ нэг талаар хөгжилтэй ч нөгөө талаар бас нэгэн сургамж шүү. Манайд нодинон билүү ТВ-ЧАТ -р санамсаргүй хайнга байдлаасаа болж хүн захиалгаар хүний амь насанд хүрч байсан явдал гарж байсан.

Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Эмээгээ зарах дөхөвжиргэе | Home

2 comments:

зочин said...

Хэхэ эмээ тэгээд яасан бэ? зарагдсан уу зарагдаагүй юу?

sanakae on October 06, 2009 said...

ebay-г бид сайн ашиглах ёстой юм шиг байгаа юм. Үүгээр дамжуулан өөрт байгаа хэрэгтэй хэрэггүй новшнуудаа зараад мөнгө олоод байдаг улсууд байх шиг байгаа юм. Бидэнд байгаа бас нэг боломж шүү дээ энэ чинь :)

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something