Моби тэмүүлэл

0 comments
Манайхан "Мобиком" гэдэг нэртэй танилцаснаас хойш арав гаран жилийг ардаа орхижээ. Юм хийж байгаа хүнийг сайн муу аль аль нь дагаж байдгаас хойш энэ хугацаанд янз бүрийн л зүйл яригдаж байсан. Ямартай ч одоо утасгүйгээр ажил амьдралыг төсөөлөхөд бэрх болжээ. Нэгэнт Монголдоо л №1 үүрэн холбооны компанийн хувьд сүүлийн үед ард иргэд, нийгэмд чигэлсэн олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Эдний нэг нь "МОБИ ТЭМҮҮЛЭЛ" төсөл 2009-10-23 нд нээлтээ хийсэн байна.

Анхны болзоо

3 comments
Анхны юм бүхэн л өөр өөрийн гэсэн тодоос тод дурсамж, түүхийг агуулж байдаг болохоор л "анхны" гэсэн тодотголтой зүйлс илүү анхаарлын төвд байдаг юм болуу даа та бүгд юу гэж бодож байна. Таны "Анхны болзоо" хэзээ, хаана, хэнтэй, ямаршуу болж өнгөрсөн бэ? хэхэ. Өөрт таалагдсан (за мэдээж л залуучууд) бүсгүйгээс "Анхны болзоо"-ны эрх авч чадсан бол маш том даваагаа л давлаа гэсэн үг. Харин цаашдын харилцаа 100% "Анхны болзоо"-с шалтгаалдаг байна. Энд "Анхны болзоо"-н дээр залуучуудыг нийтлэг гаргадаг алдаа болон яаж залруулах талаар харуулсан зургийг үзүүлье.

Google - Washington D.C

1 comments
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүгэе. Шинэ 7 хоног эхлээд бүгд л ажлийн эхний өдрөө эрч хүчээр дүүрэн ажлаа эхэлж байгаа байх. Өмнө нь Google компаний Switzerland -н Zurich хотын оффис -н зургийг үзүүлж байсан. Тэгвэл энэ удаад та бүгдэд Google-н "Washington D.C." дэх оффис-н зургийг үзүүлье. Google-н салбар бүр нь тухайн орны болон өөрийн онцлогтоо тохируулан оффис-оо ажилчдынхаа тав тухтай байдалд нийцүүлэн тохьжуулдаг нь нэгэнт уламжлал болжээ.

Олон олон мессенжер

0 comments
Өдөр тутмын ажилдаа YahooMessenger ашигладггүй оффисын ажилтан гэж манай Монголд л бараг байдаггүй байх аа. За яахав гадаадад бол MSN-Messenger, GoogleTalk, Skype-г ихвэчлэн ашигладаг юм шиг байгаам. Зарин наг албан байгууллага YahooMessenger-г хүртэл хаасан байдаг учир юун хэмээвээс хэн нэгэнтэй мессенжердээд ажилаа хийдгүй гэсэн шалтгаантай. Яахав нэг талаас мессенжэрдээд ажлаа хийдэггүй гэдэг нь худал биш ч нөгөө талаас өөрийн лист дотор байгаа сайн таних танихгүй хүмүүстэй харилцах, мэдэхгүй зүйлээ бусдаас асуух,

БЛОГ-оо гангалъя

2 comments
Та бүхэнд намрын налгар өдрийн мэндийг хүргэе.
Намрын шар нар над дээр, чам дээр тусна...
Найган найгах улиралд нь бид бас найганаа...
намрын налгар өдрүүд ээ гэдэг байх аа харин тэр өдрүүд нь хаана ч байгаа гэнт л цас орж хүйтрээд өвөл болох нь тэр. Дээрээс нь энэ зуун зовлонгийн зам (зуун айлын зам л даа өчигдөр TV5-р "Зуун айлын зуун зовлон" гэдэг цуврал нэвтрүүлэг үзээд) хэзээ дуусах юм бол доо төв зам ачааллаа даахаа байлаа орой ажлаасаа харих гэж түгжрэл гэж там дунд нь ороод яг таг гацах юм.

Google-н ЛОГО

1 comments
Google гэхээр л хүн бүхний толгойд хамгийн түрүүнд www.google.com буюу дэлхийн хамгийн хүчирхэг хайлтын систем ордог. 2009 оны 6-р сарын 30-ны байдлаар дэлхийн нийт хүн амын 1,668,870,408 нь интернэтийг ямар нэгэн байдлаар ажил амьдралдаа ашигладаг гэсэн судалгаа байдгаас www.google.com хайлтын сайтруу өдөрт дунджаар 500 сая хандалт хийгддэг байна. www.google.com вэб сайт нь тун энгийн үндсэндээ Google-н лого, текст бичих хэсэг, баталгаажуулах товч -с бүрддэг ашиглахад маш хялбар.

Дэлхийн хамгийн хамгийн Laptop

1 comments
1973 онд тухайн үеийн IBM компани "онцгой компьютер, зөөврийн машин" гэсэн төсөл эхлүүлж одоогийн та бидны сайн мэдэх нөүтбүүк гарсан түүхтэй юм байна. Албан ёсноор хамгийн анхны зөөврийн компюьтер буюу laptop нь "IBM 5100" гэсэн нэртэйгээр 1975 оны 9 сард буюу төсөл эхэлснээс 2 жилийн дараа, анхны IMB PC буюу персональ компьютер гарснаас 6 жилийн дараа гарсан байна. Анхны зөөврийн компюьтер нь 16BIT CPU, 25kg, 16 KB, 32 KB, 48 KB, 64 KB гэсэн сонголт бүхий хард дисктэйгээр $8,975 - $19,975 -н хооронд худалдаалагдаж байжээ.

Intel компаний Монгол даx төлөөлөгч

0 comments
Бид бүхний мэргэжлээс шалтгаалаад дэлхийн томоохон компани гэхээр өөр өөр компаниуд буудаг байх л даа. Надад л лав Microsoft, Dell, Intel, Google, Yahoo гээд л бууж байна магадгүй би уул уурхайн мэргэжилтэй байсан бол нөгөө нэг Рио тинто энэ тэр гээд л буух байсан биз. Өмнө нь Microsoft -н сертификат олгодог юу билээ нэг газар, MCS, Summit 2-г л Dell-н албан ёсны борлуулагч гээд рекламдаад байхаар нь аль нь юм бол доо хоёулаа юм байхдаа гээдгээс өөр гадны томоохон компаниудын Монгол дах албан ёсны гэх зүйл мэдэхгүй л юм.

Laptop-н гангараа

2 comments
БЛОГ-той болохоосоо өмнө Laptop-ныхаа ард гоё гоё зурагнууд наасан мэдээ уншиж байсан юм харин одоо тэр мэдээг БЛОГ дээрээ оруулъя гэж бодоод хайсан чинь эрээд олсонгүй гэхдээ өөр хэдэн зураг оруулъя. Гадаа цас ороод гоё байна оо шороо тоос нь арилаад даанч утааны улирал эхлэх нь дээ. Хүмүүс намрын гангараагаа өвлийнхөөр солих болж байна даа хэрэв та Laptop -той бол муу Laptop-оо ч гэсэн гоёорой.

Windows7-н санаа хэнийх вэ?

1 comments
Windows7 нилээд их хүлээлтийн дунд тун удахгүй 8 хоногийн дараа албан ёсоор худалдаан гарах гэж байна. Мэдээж ямар нэгэн зүйлд сайн муу гэсэн тал байж л таараа ямартай ч байсан ажиллагаа, аюулгүй байдал энэ тэрүүгээрээ өмхөн хувилбар болох Windows Vista –с хавигүй илүү гэгдэж олон арван туршилтаар ч түүнийгээ батлаад байгаа.

Ийм бүтэлгүй өдөр гэж байх уу?

2 comments
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэг бүдрүүл 7 бүдрэнэ гэж нээрээ л гайтай үг юм аа. Яасан бэ гэхээр өчигдөр өглөө ажил дээрээ ирээд жаал юм хийн сууж байтал толгойд ХР-гээ Windows7 болгох санаа төрдөг байна ш дээ. Яаж болгох уу гэхээр эхлээд Vista суулгачаад дараагаар нь upgrade хийгээд Windows7 суулгачина энэ заавар дээр байгаа уул нь амархан. Windows Vista Business edition-н DVD-гээ гэртээ орхьцон тул интернэт-с хайж хайж нэг юм олж татаад DVD дээр бичив.

Ус түгээгч

3 comments
Эрт урдын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч 2 хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин 2 хувингийн нэг н цоорхой бөгөөд усных н тал асгарчихaад хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бvтэн хувин нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй:
- Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлаалт гуйхыг хvсч байна гэжээ.

Үхдэггүй эмгэн

0 comments
Манай Монголчууд "сайн явах санааных" гэж ярьдаг даа. Сүүлийн үед гудамжаар алхаж явахад гудамжаар дүүрэн л ийш тийшээ яарсан нүүрэнд нь уур уцаар тодорсон хүмүүс. Хошин урлаг гэдэг бол нийгэмд байгаа муу сайн зүйлийг хүмүүст инээдээр дамжуулан хүргэдэг урлаг юм. Одоо та бүхэнд "Маск" продакшны "Үхдэггүй эмгэн" үзүүлбэрийг хүргэж байна. Үнэхээр хөгжилтэй нэг хэсэг баахан л инээв.

Монгол авъяас

3 comments
Сүүлийн үед Монгол гэдэг нэр дэлхий даяар цуурайтаж байна гэж болно. Олимпын гурван алт хоёр мөнгөн медаль, Жудо-н дэлхийн аврага, Боксын дэлхийн аврага, 17 настай хүү бокс яаж тоглохыг зааж насанд хүрэгчдын мөнгөн медаль, НҮБ-н нарын бичгийн дарга Монголд, Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд Монголд, дэлхийд эхний 10 -д багтах ашигт малтмалын орд түүнийг тойрсон асуудлууд гээд л Монгол гэдэг нэр дэлхий даяр яригдаж байна. Манайхан Монгол хүн оюуны потенциал сайтай Монгол гень давуу гэж ярих дуртай.

Твиттерийн хамгийн хөгжилтэй 10 хүн

0 comments
Манай интернэт хэрэглэгчдийн дунд нэг хэсэг hi5 моодонд ороод байсан бол сүүлийн үед олон янзын илүү дутуу зүйлгүй 140 тэмдэгтэд багтаан өөрийн юу хийж байгааг хэлэх, бусдын юу хийж юу хэлж байгааг мэдэх боломжтой мөн юу хүссэнээ жиргээд байж болох twitter моодонд ороод байна. Мэдээллийг маш түргэн товч байдлаар авч, тарааж болох энэхүү сайт нь тэгвэл манайд ч биш дэлхий нийтийн анхаарлыг татаж маш олон хүмүүс хэрэглэдэг болжээ.

IPod-с яаж дуу хуулах вэ?

2 comments
Өмнө нь та бүхэнд Ipod-ны талаар ерөнхий дурдаж, шинээр худалдаанд гарж буй Ipod Nano -н давуу болон нэмэлт зүйлүүдийг танилцуулж байсан. Манайхан ч IPod -г өргөн хэрэглэдэг болсон байна. Анх эхэлж IPod-той болчоод IPod-руугаа дуугаа хуулах, буцааж хуулж авах гээд л нийлээн будилдаг байж билээ хэхэ. Энэ тал дээр өөрийн мэдэх хэдэн зөвлөгөөг өгье гэж бодлоо.

Манай улсын ерөнхийлөгч Bloomberg -д өгсөн ярилцлага

1 comments
Манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-09-25 нд дэлхийн санхүү эдийн засаг, бизнесийн мэдээ мэдээллийн суваг Bloomberg -д Монголын төдийгүй дэлхийн анхааралд байгаа "Оюу-толгой" орд түүнтэй холбогдох асуудлаар ярилцлага өгсөн юм байна. Нөгөө гадуур юу юу ч болоогүй байхаад гадаадад очоод би энэ 7 хоногт "Оюу-толгой" ордын гэрээг "үзэглэнэ" гэж хэлсэн гээд байсан нь үнэн л юм шиг байна.

Ажил уу гэр үү - 2

3 comments
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өмнө нь "Ажил уу гэр үү -1" - ээрээ Facebook -н оффис-г үзүүлж байсан. Тэгвэл одоо "Ажил уу гэр үү-2" -р та бүхэнд дэлхийн интернэтийн акул ажлийн байраа ажилчдыхаа тав тухтай байдалд тохируулан маш гайхалтайгаар тохьжуулж чадсан нэг компаний оффисыг үзүүлье. Энэ бол мэдээж Google зөвхөн өөрийнхөө оффис-г тохьжуулаад зогсоогүй бусад тухайн салбартаа тэргүүлэгч компаниудыг өөрийн ажлийн байраа анхаарах хандлагыг нь нэмэгдүүлж чадсан юм.

"Googlepedia" бүх л зүйлийн нэвтэрхий толь

4 comments
Сайт хэсэж яваад энэ мэдээг харчаад эхлээд жаахан гайхлаа. Учир нь www.wikipedia.com дэлхийн нэвтэрхий толь гэж хэлж болохоор маш их мэдээллийг өөртөө агуулж чадсан гайхалтай сайт байдгийг та бүгд сайн мэдэх байх. Тэгвэл цаана чинь "googlepedia" гээд гаргацан явж байгаам байна ш дээ сая л олж мэдлээ гэхдээ арай ч шууд сайт хийчээгүй байна аа одоогоор firefox, chrome дээр нэмэлтээр plugin буюу Add-ons -р суулгаад www.google.com -с хайх зүйлээ хайхад таны хайлтын баруун хэсэгт (доор зурган дээр байгаа) тухайн хайж байгаа зүйлийн тань дэлгэрэнгүй мэдээлэл таны сонгосон хэлээр гарч ирнэ.

Эмээгээ зарах дөхөв

2 comments
Tехник технологи хөгжихийн хэрээр түүнийг дагаад хүмүүсийн сэтгэлгээ ч өөрчлөгдөн санаанд оромгүй зүйл их болдог болжээ. Цаг бол алтнаас ч илүү өнөө үед хүмүүс хэрэгтэй бараа материалаа худалдан авах гэж хамаг цаг заваа алдан дэлгүүр хоршоогоор явах нь багасч интернэтээр худалдаа хийхийг эрмэлзэх болсоныг нь ч дагаад интернэт худалдааны сайтууд ч хүчээ аван хөгжөөд байна.

Зургандаа жааз хийе

0 comments
Ямар нэгэн зүйл биччээд түүнийгээ БЛОГ дээр гэлтгүй ер нь вэб дээр оруулахад нэр өгөх, тухайн бичлэгтэй тохирсон зураг (хүн харахад шууд сонирхлыг нь татахуйц улмаар тухайн бичлэгийг унших ) оруулах нь бас нэгэн чухал хэсэг шүү. Тэгвэл одоо Google БЛОГ-дээр (би бичлэгийн ICON гээд нэр өгчье) бичлэгийн ICON –г яаж жаазанд хийсэн юм шиг сонирхолтой хүрээтэй болгох талаар товч танилцуулъя. Зарим нэг гял цал болсон өнгө үзэмж сайтай БЛОГ-ууд байдаг даа тэд нар бичлэгийн ICON –оо бас ийм болгочуул бүүрч гоё харагдана гэж бодож байна бас заавал гял цал гэлтгүй энгийн жааз хийгээд ч тавьж болно ш дээ.

"Windows7" чадах уу?

2 comments
Microsoft компанийн захирал дэлхийн хамгийн баян хүн Bill Gates гэхээр танихгүй хүн байхгүй байлгүй дээ. Хамгийн анх Bill Gates гэж азтай, чадвартай нөхөр хэдэн чадварлаг хамтрагчдынхаа хамтаар 1985 оны 11-р сард MS-DOS үйлдлийн системийг гаргаж байсан байна. Тэгвэл одоо мань залуу дэлхийн хамгийн баян хүн болж чаджээ 20н хэдхэн жилийн дараа шүү үнэхээр гайхалтай харин Microsoft компани нь 2009 оны байдлаар дэлхийн 100-д оронд 93000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна гэж бодхоор бас л гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга даа.

© 2009 Like Something