Компьютерийнхаа хурдыг нэмэгдүүлэх арга



Үнэндээ бол хурдыг нь нэмэгдүүлэх биш хэвийн, ажиллах ёстой хурдаар нь ашиглах гэмээр юмуу даа. Эхлээд компьютерийн хурдад юу нөлөөтэй талаар товч дуръя. Компьютерийн хурд гэхээр хуучин RAM, CPU хоёр л гэж ойлгодог байлаа. Мэдээж энэ 2 маань гол цөм нь мөн л дөө. Нэг хэсэг CPU (төв процессор)–н хурдыг нэмэгдүүлэх тал дээр дэлхийн төв процессор үйлдвэрлэдэг томоохон компаниуд хамаг анхаарлаа хандуулж ажилласан билээ. Үүний ч үр дүнд хуучин ганц дангаар ажилладаг байсан процессорууд маань өнөөдөр 2, 4 цөмтэй болж худалдаанд гараад байна.
Миний л ойлгож байгаагаар бол өмнө нь төв процессор дээр тодорхой нэг хугацаанд 1 л команд биелдэг байсан бол 2, 4 цөмтэй болсоноор өдийн хэмжээний коммандыг тодорхой хугацаанд зэрэг биелүүлж чадхаар болж байна энэ нь хуучин үйлдлийн систем, программ хангамжуудыг төв процессортой ажиллах зарчимаа сайжруулахад хүргэж байгаам.
CPU - Төв процессор





Үйлдлийн систем болон программ хангамжуудын шинэ шинэ хувилбарууд гараад байдаг нь бас нэг шалтгаан нь үүнтэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Харин CPU-ны хурд ерөнхийдөө дээд хязгаартаа тулж байгаа бөгөөд үүнээс цааш компьютерийн ажиллах хурдыг сайжруулахын тулд бусад техник хангамжийн хоорондоо мэдээлэл дамжуулах, хард дискийн эргэх (мэдээллээ унших) хурдыг сайжруулах тал дээр илүү анхаарлаа хандуулж байгаам байна. Компьютерийн ажиллах хурдны талаар иймэрхүү л зүйл хэлж чадах байна. Одоо тэгвэл таны компьютер үзүүлэлт сайн хэрнээ үйлдлийн системээ шинээр суулгасан байхад ажиллаж байсан шиг хурдтай ажиллаж чадахгүй байдаг талаар өөрийн мэдэх зөвөлгөөгөө өгье.
Та ямар нэгэн программ ажиллуулж, мэдээлэл үзэж байна гэж боды тэгвэл таны мэдээллийг хард дискээс уншиж яг таны ашиглаж байгаа хэсгийн RAM (түр санах ой) дээр мөн таны хард дискийн тодорхой зайг RAM болгож түр ашиглана тиймээс энэ зайруу мэдээлэл бичигдэнэ. Харин хаахад хард дискэн дээр бичигдсэн түр мэдээлэл бүрэн устадгүй энэ нь яваандаа дүүрч таны компьютерийн ажиллах хурданд нөлөөлнө. Мөн программ, өгөгдөл нь хард дискийн өөр өөр сектор дээр бичигддэг тул тухайн өгөгдөлүүд нь хоорондоо хэр ойр сектор дээр бичигдсэн гэдгээсээ хамаараад хард дискийн дараагийн өгөгдлийг унших хурданд нөлөөлж компьютерийн ажиллах хурданданд бас хамааралтай. Мөн таны компьютерт ямар нэгэн вирус байгаа бол шуурхай санах ой буюу RAM эсвэл төв процессор дээр ачаалал өгч компьютерийн ажиллаагаанд нөлөөлнө. Харин энэ бүгдийг зохицуулах боломжтой юм.
1. Disk Cleanup
Хэрэггүй болсон өгөгдлүүдийг цэвэрлэнэ.
Start -> All Programs -> Accessories -> System Tools -> Disk Cleanup.


Хард дискийн хэмжээ болон хаягдал өгөгдлүүдээс хамаараад багагүй хугацаа шаардана.
Уншиж дуусаад дараах цонх гарч ирнэ эндээс бүгдийн нь сонгоод ОК дарна.



2. Disk Defragmenter
Хард дискэнийхээ зайг цэгцлэнэ.

Start -> All Programs -> Accessories->System Tools -> Disk Defragmenter.



Эхлээд анализ хийчээд дараагаар нь Defragment хийнэ. Та шууд Defragment товчийг дарж болно тэгвэл анализ хийчээд дуусахаар нь автоматаар Defragment хийнэ. Эхлээд анализ товчийг дарж анализ хийх нь шууд Defragment хийхээс Defragment хэр хугацаанд хийх хугацаа нь гарж ирдгээрээ ялгаатай.

3. Хард дискэнийхээ алдааг засварлах
Хард дискэн дээрээ баруун товчоо дараад Properties -> Tools -> Check Disk цонхноос Scan for and attempt recovery of bad sectors гэснийг сонгоно. Automatically fix file system errors –г нь сонгуул шалагж байхад алдаатай сектор байвал автоматаар засварлана.


4. Сүүлд нь хэлэхэд AntiVirus болон Internet Security программуудын хувьд аль болох албан ёсны лицензтэй нь ашиглавал ямар нэгэн Crack, Serial энэ тэр хийснээс илүү найдвартай. За энгээд та бүхэнд амжилт хүсье.


Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Компьютерийнхаа хурдыг нэмэгдүүлэх аргажиргэе | Home

2 comments:

Anonymous said...

Маш хэрэгтэй бичлэг байна. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд байх ёстойгоос нь илүү ажиллууах боломж бас байдаг. Тэгэхийн тулд тухайн үйлдлийн системийн зарим зүйлсийг ажиллуулхгүйгээр ачааллыг багасгаж болно.
Org

Anonymous said...

Маш хэрэгтэй бичлэг байна. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд байх ёстойгоос нь илүү ажиллууах боломж бас байдаг. Тэгэхийн тулд тухайн үйлдлийн системийн зарим зүйлсийг ажиллуулхгүйгээр ачааллыг багасгаж болно. ãýæ Org õýëëýý. Ò¿¿íèéã íü òà My Computer->Õóëãàíû áàðóóí òîâ÷->Manage->Services and Applications->Service õýñãýýñ õèéäýã.
Ò.Ãàíçîî

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something