Шидэт нүд

4 comments
3а нөгөө ажил явж өгдөггүй үе тань болчихсон уу? тэгвэл таньд Stereogram зургийг үзэж толгойгоо сэргээж авахыг санал болгож байна. 10 жилд байхад МАТЕМАТИК сонингийн ард гардаг байсан даа сайндаа ч биш Stereogram зургийн нь харах гэж дараагийн дугаарыг нь тэсэн ядан хүлээдэг байж билээ. Эхлээд харах гэж нулимсаа гартал ширтээд ч харж бардаггүй байж билээ харин нэг өглөө санаандгүй байдлаар олж харж сурсан шүү.

Touch Screen

0 comments
Техник технологи хөгжихийн хэрээр компьютерийн хөгжил илүү хурдан, илүү овор хэмжээ багатай байх талруугаа хөгжсөөр л. Харин хүмүүсийн хэрэглээ хаашаа хөгжөөд байна аа мэдээж хурдтай, авсаархан мөн дээр нь хэрэглэхэд хялбар олон үйлдэл хийгээд байхааргүй байхыг шаардаж байна. Тэр ёсоор ч сүүлийн үед хүчээ аваад байгаа технологи бол Touch Screen буюу хуруугаараа болон тусгай зориулалтын үзгээр дэлгэцэн дээр дарж үйлдэл хийх. Товчихондоо энэ юм.

Battle city (TANK) бага насаа дурсъя

0 comments
Бүгд л хүүхэд насыг даваад биш туулаад гарсан. Бага байхдаа ямар хүүхэд байсэн бэ? Сахилаггүй, томоотой энэ тэр гээд л том болоод ямар хүн болох вэ гэхээр ихэнх охидууд нь болхоор эмч, эрэгтэй нь цагдаа гэдэг. Бас нэг бага насанд туулж өнгөрүүлсэн зүйл бол сега тоглоом одоогийн playstation, xbox энэ тэр чинь сураг ч үгүй байлаа шүү. Үнэхээр сонирхолтой гоё ээж ааваасаа гуйж байгаад зурагтандаа залгаад л байлдаж зодолдож гарна даа. Миний хувьд хамгийн дуртай тоголоом гэвэл Battle city (TANK), jakal, counter strike, Mortal combat эд нар байлаа.

Сарнайн цэцэрлэг

3 comments
Гoo vзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод тvvнийг олж уулзaхаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал vнэхээр vгээр хэлж vзгээр бичишгvй vзэсгэлэтнэй нэгэн ажээ. Хvмvvсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал тvvний нөхөр нь vзэшгvй муухай хvн гэлээ.
Сoниvч зан минь хөдөлж тvvнтэй уулзаад:
- Та ийм хөөрхөн дур булаам нэгэн атлаа яагаад ззавал ийм хvнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:
- Та миний сарнай цэцгийн хvлэмжинд зочлооч. Дараа нь би танд учpыг нь хэлье гэлээ.

Электрон тамхи хаана ч татаж болно

2 comments
Өнөөдөр хаа сайгүй л тамхи татсан хүмүүс. Өглөө гараад ажилруугаа алхаж байхад жаахан 10 жилийн хүүхдүүд дэлгүүрийн урд тамхилаад, эсвал РС тоголоомын үүдэнд нээгдэхийг нь сахиад зогсож байх нь энгийн л үзэгдэл болжээ. Нөгөө л үлиг болсон “Тамхи орчныг хордуулна”, “тамхи таван насны дайсан”, энд тамхигүй орчин гэсэн наалт гэсэн ч нэмэр алга бүүр сүүлдээ эмнэлэгүүд дээр тамхи татаад ирүү ам нь аймшигийн болцон зураг тэглээ гээд тамхинаас гарсан хүн ховор байх аа. Энийг мэдэхгүй болоод хүмүүс тамхи татаад байдаг юм биш л дээ.

Оо (нойл биш шүү)-р юу хийх вэ?

0 comments
Оо -р юу хийж болох вэ?. Дайн тулаанд явж байгаа цэргүүд өлсөхдөө иддэг байсан гэж жаахан байхдаа сонсож л байсан юм байна. Мөн дээр нь зурагдаад сайн гарахгүй байгаа CD-г Оо түрхэж байгаад хуруугаараа жаал үрж үрж оогоо угаагаад уншуулахад арай л дээр болдог. Бас LCD шингэн кристал дэлгэцийг хүмүүс санаандгүй бал эсвэл шовx үзүүртэй зүйлсээр зурчихдаг шүү дээ тэгвэл тэрийг нь бас оо түрхээд арчихад зурагдсан хэсэг нь багасна.

Саnon-ны буруу юу байхав

0 comments
Сүүн тэжээлтэн амьтад дотроос хүн ер нь хамгийн сониуч зантай нь байх аа. Хийхгүй, сэтгэхгүй, оролдож үзэхгүй зүйл гэж алгаа. Тэр тундаа өөрөө туршиж үзэж байж л санаа амардаг хүмүүс цөөнгүй. Тэглээ гээд муудах зүйл юу байна “мянга сонсохоор нэг үз” гэдэг үг байна харин ч шинийг нээж бас нэгэн гайхамшгийг бүтээхийг хэн байг гэхэв. Гэхдээ л аймшгийн кинон дээр муухай дугараад л тийшээ очиж болохгүйг дээр мэдсээр байж л очоод янз бүрийн юм болчидог ш дээ тэр бол дэмий шүү хэхэ. Өмнө нь сайтуураар хэсч байхдаа office дээрээ ганцаараа үлдсэн байхдаа canon-г ашиглан зүггүйтэж байгаа зурагнуудтай таарж байсан байлгүй.

Компьютерийнхаа хурдыг нэмэгдүүлэх арга

2 comments

Үнэндээ бол хурдыг нь нэмэгдүүлэх биш хэвийн, ажиллах ёстой хурдаар нь ашиглах гэмээр юмуу даа. Эхлээд компьютерийн хурдад юу нөлөөтэй талаар товч дуръя. Компьютерийн хурд гэхээр хуучин RAM, CPU хоёр л гэж ойлгодог байлаа. Мэдээж энэ 2 маань гол цөм нь мөн л дөө. Нэг хэсэг CPU (төв процессор)–н хурдыг нэмэгдүүлэх тал дээр дэлхийн төв процессор үйлдвэрлэдэг томоохон компаниуд хамаг анхаарлаа хандуулж ажилласан билээ. Үүний ч үр дүнд хуучин ганц дангаар ажилладаг байсан процессорууд маань өнөөдөр 2, 4 цөмтэй болж худалдаанд гараад байна.

Apple IPod Nano

2 comments
Apple компанийг та бүхэн тансаг чамин шийдэлтэй дизайн, түүндээ таарсан чанартай бүтээгдэхүүн гаргадаг гэдгээр нь андахгүй билээ. IPod гэхээр бүүрч сайн мэдэж байгаа байлгүй. Хамгийн анх Apple компани 2001 оны 10-р сарын 23 нд IPod Classic 5,10GB гэж гаргаж байсан одоо тэгвэл чихэвчний хөгжмийн зах зээлийг бүрэн эзэгнэж чаджээ. Бид л MP3 гээд байдгаас биш тэр MP3 нь хужаа нар л хийгээд манайд шахчидгаас биш бусад оронд бараг байдаггүй юм шиг байа лээ ш дээ. Өнөөдрийн байдлаар IPod shuffle, IPod Nano, IPod Classic, IPod Touch гэсэн 5 өөр загвар, үзүүлттэй худалдаалагдаж байна.

Facebook–н office

2 comments
Хүн өдөрт 24н цагийн 8-г унтаж, 1-2 цагийг ажил гэр хоёрын замд өнгөрөөдөг. Үлдсэн 14 цагийн унданы цагийг оруулаад хамгийн багадаа 9 цагийг ажил дээрээ өнгөрөөнө. Харин үлдсэн 5 цагийг нь ажлаас бусад зүйлд зарцуулдаг. Тиймээс ч ажлийн байрыг 2 дахь гэр гэдэг байх. Хүн өөрийн гэрээ өөртөө тохируулан засч янзлаад байж болдог харин ажлийн байраа төдийлэн тэгээд байх боломжгүй юм. Тиймээс хүн амьдралынхаа гуравны нэгийг өнгөруулж буй ажлийн байр нь гэрээс нь туталгүй тав тухтай байх ёстой байх л даа. Энэ нь наана даж ачилчдын ажлаа хийх дур сонирхол, урам зориг, эрч хүч цаанадаж аливаа албан газрын хамгийн чухал зүйл хүн түүний эрүүл мэнд, ажлийн бүтээмж мөн цаашид өсөн дэвжих нэг түлхүүр нь гэж бодож байна.

Google Chrome 3.0

2 comments
Google компани Chrome -н сайжруулсан хувилбар Google Chrome 3.0 аа шинээр гаргажээ. Жаал тест хийж үзлээ дажгүй л юм гэхдээ л Firefox Mozilla-г бүрэн орлож чадахгүй л байгаам даа. Сая харин нэг хэсэг Firefox Mozilla 3.5 нь харин дургүй хүргээд. Эхэлж ачаалахдаа мангар удаад дээрээс нь юм хийж байхад нэгт л гацаад байнэ лээ. Тэгэхээр нь 3.0.14-г нь суулгацан одоо зүгээр л байна. Харин тэртээ тэргүй интернэтийн акул Google одоо интернэт хөтөч гаргаад тэрийгээ хөгжүүлээд байдаг нь ямар учиртай юм бол доо. Илүү л ажил баймаар юм тэглээ гээд өрсөлдөөн нэмэгдэж хэрэглэгч бид нарт л сонголт нэмэгдэж чанартай бүтээгдэхүүн хэрэглээд сайн л биз дээ тэ.

Хайртдаа барих бэлэг

3 comments
Хүнийг бусад амьтдаас ялгаж байдаг нэг зүйл нь сэтгэн бодож чадвар үнэхээр л хэдэн тэр бум хүмүүс дотроос сэтгэхгүй гарахгүй зүйл гэж алгаа. Саяхан нэг сайт хэсэж яваад гайхалтай бэлэг, бүтээл, хоол, цэцэг, аль нь гэмээр юм дээ нэг зүйл оллоо. Ямартай ч байсан нөгөө л нэг олон баяруудаар торт, араас нь цэцэг гэсээр нэгэн хэвийн зүйлээ эвдэж хайртай хүндээ эсвэл найрах гэж байгаа бүсгүйдээ, залуудаа бас сюрпрайс барьмаар санагдсан хэнд ч яахав дээ энэ зүйлийг хийгээд өгөхөд “ОК” гэсэн үнэлгээ авна гэдэгт бат итгэлтэй байна. Өөр бас яаж ашиглах вэ?. Та юуны талаар яриад байгаад ойлгосон биз дээ мэдээж энэ бол торт дээр нь цэцэг.

Widget хийж чадхаар боллоо

0 comments
Google blogger маань 10н жилийнхээ ойн хүрээнд маш их сонирхолтой зүйлүүдийг гаргаж бидэнд бэлэг барьж байгаа билээ. Тэдний нэг нь би өмнө нь бичиж байсан даа “нэгэн тэнгэрийн доор” гээд блогчид болон уншигчдыг маань илүү нийгэмрүү чиглүүлсэн widget, бичлэгийн read more-г илүү хялбар болгож өгсөн тэгвэл одоо бүүр гоё нэг юм хэлье.Одоо бид нар өөрийн блог-оо widget болгон facebook, igoogle, myspace, twitter, wordpress болон бусад сайтууд дээр оруулах боломжтой болгож өгсөн байна. Бид өмнө нь бэлэн хийсэн янз бүрийн widget-г блог дээрээ оруулдаг байсан бол одоо өөрсдөө http://www.widgetbox.com –н туслалцаатайгаар блогийнхоо бичлэгүүдийг харуулсан widget хийж тэрийгээ блог дээрээ оруулах

Хувцсан дээрх БЭХ-ийг яаж арилгах вэ?

1 comments
Өнгөрсөн 7 хоногт ганц цайны цамцаа БЭХ-ны толботой болгоод хаясоон тэгээд хэсэг л хямарлаа хэхэ. Эхлээд угаалгын нунтаг баахан хийж байгаад угааж үзлээ яадаг ч үгүй шүү. Ямар хутгаар хусалтай биш дээ сүүлдээ аргаа бараад дээр нь ярлик оёдог ч юм уу гэж бодож байлаа ш дээ. Тэгсэн харин интернэт санаанд ороод шууд л “how to remove ink from clothes” гээд google-дсэн чинь зөндөө гараад ирдийм даа. Хувцасаа БЭХ болгож байгаагүй хүн ховор байх шүү магадгүй та болгож байсан бол ямар арга хэмжээ авч байсан бэ? Арай над шиг хутгаар хусах гэж байсан юм биш биздээ тэгвэл одоо яаж арилгах талаар үзье.

Ус цэцэг хоёр

0 comments

Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болцгоожээ. Эхний vед сайхан найзууд шиг vерхэж байлаа. Мэдээж бие бие танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маших аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан vнэрээ тал бvр лvv цацан " Энэ сайхан vнэрийг ус чамдаа л зориулья" гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр нь ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, "Ус надад хайртай болов уу?" гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггvй байв. Гэтэл цэцэг иймэрхvv байдалд огтхон ч дасаагvй байлаа.

нэгэн тэнгэрийн доор

2 comments

Та өөрийн блог дээрээ анхаарал татахуйц чанар сайтай бичлэг олруулж хүмүүсийг татах гэж нилээдгүй хугацааг зарцуулдаг. Та үүнийхээ хажуугаар илүү нийгэмд эерэг нөлөө үзүүлж чадахаар ашиглах боломжтой бол яах вэ? Тэгвэл одоо тэгэж чадхаар боллоо. Миний БЛОГ дээр байгаа энэ зургийг та анзаарсан уу эсвэл иймэрхүү зурийг ямар нэгэн сайт-с харсан уу тийм бол энийг л хэлээд байгаа шүү дээ.

090909 биш арай өөр

4 comments

Өө өнөөдөр чинь өглөө орж ирээд нөгөө мэссэнжерээ нээсэн чинь 090909 гээд зөндөө байна шүү зарим нэг сэргэлэн нь бүүр 2009-09-09 оны 09:09:09 цаг минут секунд-н мэнд хүргэж хэхэ. Тэгэхээр нь энэ талаар юм олоод бичих санаатай Google- хальт шагайсан боловч олигтой юм нэх олсонгүй тэгээд хуучин нэг сайт-с үзэж байсан шааал өөр бичлэг орууалхаар шийдлээ гэхдээ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Заримдаа хичнээн хийх юм байсан ч гэсэн хийхээс дургүй хүрэн залхуу хүрээд л нозоороод хийж байгаа зүйл тань нэг л явж өгөхгүй байдаг өдрүүд байдаг даа. Тэгвэл таныг ажлаа түр хоош нь тавиад энэ зургуудыг харж толгойгоо сэргээгээрээ гэж хүсэж байна.

Yahoo Messenger 10 Beta

1 comments
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Тун саяхан хэдэн өдрийн өмнө Yahoo Messenger-н түүхээс товч дурьдаж байсан бол нөгөөх чинь бас шинэ хувилбараа гаргах гэж байгаан байна. За энгээд та бүхэнд шинэ хувилбарын талаар товч танилцуулъя.



Iceberg, Spielberg, Carlsberg

0 comments
Нэгэн хятад хүн(Chinese) Америк бааранд орой болсон хойно ортол тэнд нэрт кино найруулагч Steven Spielberg сууж байжээ.
Тэр Steven Spielberg дээр очоод:

- Хятад хүн(Chinese):    би таны кинонуудын шүтэн бишрэгч байна таны гарын үсгийг авах гэсэн юм.

- Spielberg:    “Чи Chinese хүн та нар Pearl Harbor-г бөмбөгдсөн” эндээс холд гэв.
- Хятад хүн(Chinese):    гайхан “Chinese бид нар бөмбөгдөөгүй танай Pearl Harbor-г Japanese –ууд бөмбөгдсөн шүү дээ” гэтэл

Реклам гэж нэг иймэрхүү

1 comments
Жаахан байхдаа гоё байлдаантай кино үзэх гэж ойлгохгүй ч гэсэн ОРТ1 дээр рекламны дундуур кино үзсээр таардаг байж билээ тэр үед жаахан байсан болоод ч тэр үү эсвэл стресс энэ тэр нь байхгүйгээс юм болуу одоогийх шиг л бухимдадгүй л байсан шиг санаж байна. Одоо ч тэгээд олон ч сувгуудтай боллоо тэглээ гээд за нэг сайхан юм үзчий гээд суухаар суваг сольсоор байтал таарна ядаж байхад нөгөөдүүл нь солонгос кино эсвэл рекламууд гарна зарим нь аз таарч солонгос биш кино гарна за тэрийг нь үзэж байтал реклам гарчинаа дуусахгүй сүүлдээ ямар кино үзэж байснаа хүртэл мартчина.

Яаж NOOTEBOOK авах вэ?

0 comments
Та NOOTEBOOK-ээ солих эсвэл шинээр NOOTEBOOK худалдаж авахаар бодож байна уу? Тэгвэл лавтай л энэ тэнүүгээр орж үнэ харан сайт-ууд хэсэж яг ямарыг авахаа сайн шийдэж чадахгүй л байгаа байх. Tотоодоосоо NOOTEBOOK авах гэхээр өөрийн дураар үзүүлэлт энэ тэрийг нь нэмж хасаж чадахгүй дээр нь үнийн хувьд нилээн үнтэй ядаж байхад Хятад дуракуудын гайгаар БРЭНД мөн эсэхийг мэдэх араггүй байдаг. Гадаадын сайтуудруу ороод NOOTEBOOK – ээ өөрийн хүссэнээр үзүүлэлт энэ тэрийг нь угсараад авахаар мэдээж сайныг л авахыг бодоод сонгоод байдаг дуусахад ҮНЭ нь талыж өгнө дөө.

Нуугдаад хэрэггүй ээ найзаа – Yahoo invisible checker

1 comments
CocaCola-г дэлхийн 4 хүн тутамын нэг нь мэддэг гэдэг шиг Yahoo, Yahoo Messenger -г интернэт гэж дуулсан жаахан ч гэсэн гадралдаг хүн болгон мэддэг гэхэд буруутахгүй байх магадгүй бүүр Yahoo Messenger-р анх интернэтийг мэдэрсэн ч хүмүүс байгаа байх. Yahoo Messenger маань тэгвэл миний болон эргэн тойрны хүмүүсийн хувьд өдөр тутамын зайлашгүй хэрэглээний нэг нь аль хэдийн болжээ. Өглөө ажилдаа ирээд л хамгийн түрүүнд Yahoo Messenger-ээ нээдэг дээ хэхэ.

Хурим - Wedding

0 comments
Хүн үхэх нь үнэн гэдэг шиг хүний амьдралд тохиолдох бас гарцаагүй зүйл нь хурим билээ. Хэхэ Хурим яриж байж үхэх энэ тэр гээд яасан онцгүй зүйлээр эхэлж байхын гэж гайхаж байна уу? Тэгвэл уучилаарай :Р
Хурим хүний амьдралын хамаг нарийн нанидан зүйлийн баталгаа нь билээ хурим гэхээр өчинөөн олон зүйл төсөөлөлгдөж байгаа биз дээ хуримын бөгж, цэцэг, даашинж, костюм гээд л ... дээр нь нэмж хэлхэд “хуримын торт” мэдээж нэг том сюрприз гэдгийг хуримаа хийсэн хэд нь баараггүй хүлээн зөвшөөрнө. Тэгвэл таны “хуримын торт” ямар байсан бэ? Арай энэн шиг байсан юм биш биз?

© 2009 Like Something