Ус түгээгч


Эрт урдын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч 2 хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин 2 хувингийн нэг н цоорхой бөгөөд усных н тал асгарчихaад хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бvтэн хувин нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй:
- Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлаалт гуйхыг хvсч байна гэжээ.
- Яагаа? гэж усчин асуухад:
- Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бvгдийг нь авч чаддаггvй шvv дээ гэхэд усчин хариуд нь:
-Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв.
Цоорхой хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургсан байлаа. Гэсэн хэдий ч хүрэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв.
Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгvvд ургасан, харин нөгөө хувингийн талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад:
- Yvнйи учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ, хэмээн өгvvлжээ.
Таньд энэ бичлэг таалагдсан бол нэг даралт бэлэглээрээ баярлалаа

Ус түгээгчжиргэе | Home

3 comments:

etvgen on October 12, 2009 said...

Хэхэ гоё нийтлэл байна таалагдалаа. :)

Anonymous said...

utaggui yum

fR1eNdLy on October 25, 2010 said...

Энийг мэдэх юм байна . Гэхдээ таны нийтлэлүүд надад таалагдаж байна хэхэ

БЛОГ-ийг минь уншиж сэтгэгдэл үлдээж буй таньд баярлалаа. Хүндэтгэсэн: aaGuu

Post a Comment

© 2009 Like Something